Parker DA-400 загварын соронзон бөөмийн сорилын багаж





Энэ багаж нь соронзон орон үүсгэн бүх төрлийн төмөр материалын гадаргуу дээрх болон доторхи ан цавыг илрүүлдэг. AC/DC гэсэн 2 функцтэй бөгөөд гадаргуу дээрхи гэмтэл согогийг найдвартай олж илрүүлэх чадвартай. AC функц нь хүчтэй хувьсах соронзон орон үүсгэж гадаргын согогийг илүү сайн илрүүлэхээс гадна шалгалтын дараа тухайн сорьцыг соронзгүйжүүлдэг. DC функц нь хүчтэй тогтмол соронзон орон үүсгэж гадаргад ойрхон согогийг илүү сайн илрүүлэх давуу талтай. Parker DA-400 багажийг үйлдвэрлэлийн байр, лаборатор, угсралтын ажлын тайлбайд ашиглах боломжтой, зөөврийн авсаархан хийцтэй, хэрэглэхэд хялбар багаж юм.

Давуу тал нь:

  • Бүх төрлийн соронзолдог материалын гадарга дээрх болон доорх ан цавыг илрүүлнэ.
  • Үргэлжилсэн болон үлдэгдэл соронзон оронг ашиглаж, түүнийгээ арилгаж чадна.
  • Хуурай нунтаг болон гэрэлтэгч шингэн бөөм хэрэглэж шалгалт хийнэ.
  • Том овортой төмөр хийц эдлэлд түргэн шуурхай шалгалт хийж, үр дүнг нь шууд тайлбарлаж болдог.

Цааш үзэх


Харилцагч байгууллагууд