Гадаад харилцаа





Нийгэмлэгээс дэлхийн бусад улс орны метал судлал, гагнуурын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэшлийн нийгэмлэг, холбоод, тэдгээрийн доор ажилладаг шинжилгээ судлагаа, сургалтын болон гагнуурчил, гагнуурын мэргэжилтнүүдийн мэргэшлийн эрх олгох, батлагаажуулах институт, төвүүдтэй танилцаж, харилцаа холбоо тогтоон хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд:

  • Германы гагнуурын нийгэмлэг, Дуйсберг хотын Гагнуурын сургалт судалгааны төв, Ханновер хотын Гагнуурын техникийн туршилт сургалт судалгааны төвтэй ММСГН-ийн төлөөлөгчид 2009 оны 3сард танилцаж, Дуйсберг хотын Гагнуурын сургалт судалгааны төвтэй Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллах үндэс суурийг тавьсан болно.
  • Азийн гагнуурын холбооны урилгаар 2008 оны 11 дүгээр сарын 16-18-ний өдөр Япон улсын Киото хотод зохион байгуулагдсан Азийн гагнуурын холбоо /АГХ/- ны 11-р хурлын үйл ажиллагаанд ММСГН-ийн төлөөлөгч нар оролцож, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг АГХ-нд элссэн бөгөөд түүнээс хойш АГХ-ны бүхий л үйл ажиллагаанд тогтмол оролцож байна.
  • ММСГН-ээс орчин үеийн гагнуур, метал судлалын шинэ техник, технологитой танилцуулах зорилгоор Японы Киото, Токио, Германы Эссэн, БНХАУ-ын Шанхай, Бээжин, АНУ-ын Атланта хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн яармагийг үзүүлэх бизнес- аялал зохион байгуулж ажиллаж байна.

Олон Улсын Гагнуурын Үзэсгэлэн (Япон-Токио, 2010 он)

Товч танилцуулга

Олон улсын гагнуурын үзэсгэлэн 2010 оны 4-р сарын 21-24 өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. Мөн Азийн гагнуурын нийгмэлгэийн 13 дахь хурал 5 дахь удаагийн ажлын хэсгийн хурал боллоо.

Тус үзэсгэлэнд гагнуурын технологийн салбарт сүүлийн үед гарсан ололт амжилт, шинэ технологийг танилцуулсан. Үүнд:

  • Японы PANASONIC компани аж үйлдвэрийн салбарт гагнуурын автоматжуулалт робот технологийн дэвшил
  • ҮЭС-ийн сүүлийн үеийн технологи, дижитал радиографын технолгийн дэвшил
  • Орчин үеийн гагнуурын технологи, цахим автомат, удирдлагуудын систем
  • 3 хэмжээст автомат CNC огтолгооны төхөөрөмж
  • Лазер гагнуурын технологи
  • Хэт авианы сорилын Phased Array технологи

Доор байгаа холбоосоор дэлгэрэнгүй үзнэ үү!

Олон Улсын Гагнуурын Үзэсгэлэн (Япон-Токио, 2010 он)

Олон Улсын Гагнуур Огтолгооны Яармаг Худалдаа (Герман Эссэн, 2009 он)

Товч танилцуулга

Дэлхийн тэргүүлэх зэргийн 17 дахь удаагийн гагнуурын яармаг худалдаа 2009 оны 9-р сарын 14-ний Даваа гаригаас 2009 оны 9-р сарын 17-ны Бямба гариг хүртэл Германы Эссэн хотод зохион байгуулагдсан. Гагнуур ба огтолгооноос гадна олон улсын чанарын шалгалт болон төмөрлөг бус материалыг гагнахад ашиглагддаг тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгаа болон тусгай ажиллагаа гэх мэт бүхий л хүрээг хамарсан бизнесийн таатай боломж бөгөөд энэ бол бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болон машин механизмийг дэлгэн үзүүлдэг дэлхийн ноу-хау болон зах зээлийн уулзвар цэг юм.

Дараах үндсэн чиглэлүүд яармаг худалдаад явагдсан. Үүнд:

  • Төмөр, төмөрлөг бус болон холимог материалыг гагнах, огтлох, бүрэх тоног төхөөрөмж болон үйлдвэлэл
  • Дулаан боловсруулалт ба Үйлдвэрлэлийн бусад технологид ашиглагддаг тоног төхөөрөмж болон тэдгээрийн үйлдвэрлэл
  • Бүрэн механикжсан болон робортжуулсан үйлдвэрлэл, аж үйлдвэрийн роборт болон өгөгдөл боловсруулах ба үйлдвэрлэлийн хяналтын технологи
  • Гагнуурын электрод болон урсгал материал үйлдвэрлэл
  • Үйлвэрлэлийн дамжлага болон ажлын байрны тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны багаж тоног төхөөрөмж, мэргэжлийн эрүүл ахуй болон аюулгүй ажиллагаа
  • Бүх төрлийн гагнуурын электрод
  • Туслах тоног төхөөрөмж
  • Урсгал болон туслах материал
  • Хэмжилт болон шалгалтын технологи (QTI)
  • Чанарын тогтолцоо
  • Бусад ажил үйлчилгээ
  • Менежмент, судалгаа, мэдээлэл болон оюуны бүтээлүүд

Доор байгаа холбоосоор дэлгэрэнгүй үзнэ үү!

Олон Улсын Гагнуур Огтолгооны Яармаг Худалдаа (Герман Эссэн, 2009 он)


Харилцагч байгууллагууд