МЭРГЭЖЛИЙН ГАГНУУРЫН УР ЧАДВАРЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО





              МЭРГЭЖЛИЙН ГАГНУУРЫН УР ЧАДВАРЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ММСГНийгэмлэгээс зохион байгуулдаг Монголын мэргэжлийн гагнуурчдын ур чадварын улсын аваргын  уламжлалт  тэмцээн 2024 оны 11-р сарын 28,29,30-ны өдрүүдэд ГММБСургууль дээр амжилттай явагдаж 12-р сарын 01-нд  шүүгчид дүнгээ гаргалаа.

Хоёр жилд 1 удаа явагддаг уг нээлттэй тэмцээн:

1.Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW) буюу цахилгаан гар нуман гагнуур,

2.Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW)  буюу хагас автомат гагнуур,

3.Идэвхгүй хийн хамгаалалттай вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур  гэсэн 3 төрлөөр Монгол улсад болон олон улсад мөрдөгдөж буй гагнуурын стандарт, тэмцээний удирдамжийн дагуу явагдсан.

Энэ жилийн тэмцээн “ Гагнуурчдын өдөр ”/Welders day/ гэсэн уриа нь дор боллоо.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр MineSpec ХХК ажиллаж эхний 3 байранд орсон гагнуурчдыг ESAB брэндийн гагнуурын аппарат, гагнуурын хэрэгслээр нэмж урамшуулав.

Мөн гагнуурын электрод, хэрэгсэлд 40 хувийн хөнгөлөлт үзүүллээ.

ГММБСургууль, Хасу металз ХХК, Лайнюкс ХХК, ZMEngineering ХХК-ууд хамтран ажиллаж ивээн тэтгэж туслалцав. 

Тэмцээнд хот, хөдөөгийн 40 гаруй байгууллагыг төлөөлсөн 16-57 насны, давхардсан тоогоор 144 гагнуурчин өрсөлдсөнөөс 3 эмэгтэй гагнуурчин байлаа.

 Өмнөх улсын аваргын тэмцээн, БНХАУ-д болдог ARC CUP олон улсын тэмцээн /35 хүртэл насны/, “Монгол ур чадвар” суралцагсдын тэмцээн, Бразил, АНЭУ, ОХУ, АНУ, Франц зэрэг орнуудад болсон Дэлхийн ур чадвар/WORLD SKILLS/ тэмцээний /22 нас хүртэл/ шагналтнууд энэ тэмцээнд оролцож  өрсөлдөөнийг улам хүчтэй болгодог билээ.

Тэмцээний оролцогчдын гагнасан сорьцуудыг   6  байгууллагын 9 хараат бус шүүгч гадна үзлэг, дотоод үзлэг/ радиограф /-ийн аргаар үнэллээ.

Ерөнхий шүүгчээр ММСГН-ийн ажилтан, гагнуурын олон улсын инженер С.Батсайхан ажиллав.

 Тэмцээний дүнгээр:

1.Цахилгаан гагнуурын төрөлд  72 гагнуурчин өрсөлдсөнөөс /Авбал зохих оноо 260/ 

1-р байранд 222 оноо/85.4%/      Ж.Жанлав-Ойдов /Оюутолгой ХХК/

2-р байранд 183 оноо/70.4%/      С.Мөнх-Эрдэнэ /ДЦС-4 ТӨХК/

3-р байранд 177.5 оноо/68.3%/   Э.Батсүх /ДЦС-4 ТӨХК/

2.Хагас автомат төрөлд 36 гагнуурчин өрсөлдөж /Авбал зохих оноо 260/

1-р байранд 241 оноо /92.69%/    Д.Нямрагчаа /Хувиараа/

2-р байранд  233 оноо/89.62%/    Ж.Жанлав-Ойдов /Оюутолгой ХХК/

3-р байранд 159.5 оноо / 61.35%/  Б.Өлзийбуян /Хасу Мегаватт ХХК/ 

3.Аргон гагнуурын төрөлд 36 гагнуурчин өрсөлдөн /Авбал зохих оноо 260/

1-р байранд 241.5 оноо/92.88%/  З.Норовбат /MCS property ХХК/ 

2-р байранд 241 оноо/92.69%/     Ч.Агваандэмбэрэл /ДЦС-4 ТӨХК/

3-р байранд 239 оноо/91.92%/     М.Сүхбат /ГММБС/  нар тус тус орлоо.

Түрүүлсэн гагнуурчин 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал, ESAB брэндийн 1,463,000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат

Дэд байранд орсон гагнуурчин 600,000 төгрөгийн мөнгөн шагнал, ESAB брэндийн 324,500 төгрөгийн үнэ бүхий гагнуурын баг

Гутгаар байранд орсон гагнуурчин 400,000 төгрөгийн мөнгөн шагнал, ESAB брэндийн 225,500 төгрөгийн үнэ бүхий гагнуурын баг тус тус шагналд авлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон  гагнуурчин эмэгтэй Г.Номин /Өмнөговь ПК/-г БНСУлсын CRETOS маркийн цахилгаан гагнуурын аппаратаар урамшуулав.

Тэмцээнд хамгийн олон буюу 17 гагнуурчин оролцуулж  3 гагнуурчин нь шагналт байранд орсон ДЦС-4 ТӨХК хамт олонд талархлын бичиг гардууллаа.

Гагнуурчдын ур чадвар илт сайжирсан нь  энэ жилийн тэмцээнийг улам  өрсөлдөөнтэй болгов.

Аргон гагнуурын  эхний 3, хагас автомат төрлийн эхний байр эзэлсэн гагнуурчид авбал зохих дээд онооны 91.9-92.88%-ийг авч  зарим тохиолдолд хоорондоо 0.5 онооны зөрүүтэй  байгаа нь үүнийг харуулж байна. https://www.mmsws.mn/files/1733812197_6757dfe553ac1.pdf

https://www.mmsws.mn/files/1733065573_674c7b656a4a3.pdf

https://www.mmsws.mn/files/1733065588_674c7b7463770.pdf


Харилцагч байгууллагууд