АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 43-Р ХУРАЛ





АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 43-Р ХУРАЛ

 

Азийн гагнуурын холбооны 43-р хурал 2025 оны 10-р сарын 24-26-ний өдрүүдэд БНХАУ-ын Nanning хотод боллоо. Хуралд Япон, БНХАУ, Энэтхэг, Сингапур, Малайз, Монгол, Вьетнам, Индонез, Тайландын гагнуурын нийгэмлэгийн удирдлага, төлөөллүүд  оролцов.

Хурлаар АГХ-ы 42-р хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт, цаашид хийх ажлуудаар тус холбооны аудит, стандарт, веб сайт  техникийн салбар хороодын илтгэл хэлэлцэж хийх ажлын төлөвлөгөө батлав.

ММСГН-ээс 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцлоо.

Хурлын үеэр Азийн гагнуурын технологийн 18-р семинар /форум/ 10-р сарын 25-нд тус хотын Машин механизм, цахилгаан  технологийн коллеж дээр болж  гагнуурын салбарын хөгжил, хүний нөөц, сургалт, техникийн дэвшил, гагнуурын технологийн шийдлүүд зэрэг сэдвүүдээр 8 орны төлөөллийг хамарсан 18 илтгэл сонслоо. 

ММСГНийгэмлэгийн зүгээс “Даралтат шугам хоолойн гагнуурын чанарын хяналт ба стандартын хэрэгжилт ’’ сэдвээр аудитор Б.Сэлэнгэ илтгэл тавьж оролцов. 

 


Харилцагч байгууллагууд