ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦЛОО
АНУ-ын Чикаго хотын McCormick ордонд хойд Америкийн хамгийн томд орох Металл боловсруулалт, үйлдвэрлэл, гагнуур огтолгооны олон улсын FABTECH- 2025 үзэсгэлэн яармаг 2025 оны 9-р сарын 8-11-ний өдрүүдэд болж өнгөрлөө.
Уг үзэсгэлэнд технологийн 40-өөд төрлийн 1500 гаруй үзмэр үүний дотроо хамгийн сүүлийн үеийн лазер огтолгооны технологи, робот гагнуур, автомат систем зэргийг газар дээр нь ажиллуулж танилцуулжээ.
ММСГН үзэсгэлэн яармагт Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулах ажлыг зохион байгууллаа.
Үзэсгэлэнд МЭЗ ХХК-ийн захирал Д.Ганбаатар, Хасу Даян ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхөлөг, ерөнхий менежер Х.Нямжав, Оюутолгой дахь ДТС-ын дарга Д.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож орчин үеийн техникийн дэвшил тус салбарт гарч буй техникийн сонгодог дэвшлүүдийг үзэж танилцав.