Шалгалтын төлбөр
2013-09-11
Гагнуурын мэргэшлийн эрх
олгох шалгалт зохион
байгуулах тухай
Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2010 оны 01 сарын 25-ны өдрийн 21-р тушаалаар батлагдсан “Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтныг мэргэшүүлж эрх олгох дүрэм” батлагдсан асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд түүнийг хэрэгжүүлэх зорилгоор энэ дүрмийн 2.1.3-ийн 3, 6.2-р заалт, “Гагнуурчдад эрх олгох шалгалт. Хайлуулж гагнах”. 1-р хэсэг МNS EN 287-1: 2001 стандартын 3.3-р заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2010 оны 04 дугаар сарын 02-ны 6/1024 тоот албан бичиг, 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батласан “ММСГН- ийн дүрэм”- ийн 1.1 , 2.2-ын 12-р заалтыг үндэслэн
ТОГТООХ НЬ:
- ММСГН нь гагнуурын мэргэжлийн холбооны хувьд өөрийн гишүүн болон гишүүн бус үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтныг мэргэшүүлж эрх олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг ММСГН-ийн гүйцэтгэх захирал Г. Доржид үүрэг болгосугай.
- Мөн “Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтныг мэргэшүүлж эрх олгох дүрэм”-ийн 6.2-д заасны дагуу мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг монгол улсын хэмжээнд нэгдсэн бүртгэлд оруулах арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захирал Г. Доржид даалгасугай.
- Гагнуурчдаас мэргэшлийн эрх олгох шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг 1-р хавсралтаар, гагнуурын инженер техникийн ажилтныг мэргэшүүлж эрх олгох шалгалтын комиссын бүрэлдхүүнийг 2-р хавсралтаар ёсоор томилсугай.
- Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтны мэргэшлийн гэрчилгээний загварыг стандартад нийцүүлэн гаргаж хэвлүүлэх, мөн шалгалтыг авахад мэргэшлийн сургалт явуулж буй сургалтын төв, металл судлал гагнуурын лабораторийг түшиглэх, шалгалт авах журам гаргах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захирал Г. Доржид даалгасугай.
- Гагнуурчныг мэргэшүүлж эрх олгох шалгалтын нэг хүний зардал (шалгалтын комиссын зардал, шалгалтын сорьцын материалын зардал, шалгалтын сорьц гагнахад шаардагдах зардал, зарцуулсан гагнуурын материалын зардал, гагнаасны чанарын шалгалт, зураг авах зардал / гагнаасанд гадна үзлэг шалгалт, хэмжилт хийх, эвдэх болон үл эвдэх шалгалт хийх зардал орно/, гэрчилгээний зардал болон бусад) – ын төлбөрийн хэмжээг 90000 төг -өөр тогтоосугай.