МЭРГЭЖЛИЙН ГАГНУУРЧДЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
БНХАУ-ын Гаоми хотод 2025 оны 9-р сарын 5-10-ны өдрүүдэд мэргэжлийн гагнуурчдын ур чадварын ARC CUP-2025 тэмцээн зохион байгуулагдлаа.
Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг мэргэжлийн гагнуурчдын 2024 оны улсын аваргын тэмцээний шилдгүүдээс бүрдсэн 5 гагнуурчин бүхий багийг ГММБС-ийн захирал Э.Гантулгаар ахлуулан оролцуулав.
Тэмцээнд гадаадын багууд тусдаа өрсөлддөг журам үйлчилдэг. Энэ жил Энэтхэг, Киргизстан, Гана, Сенегал, Монгол зэрэг орнууд оролцсон байна
Тэмцээний дүнгээр М.Сүхбат /Хасу Даян ХХК/
Цахилгаан гагнуурын төрлөөр 3-р байр
Хийцийн төрлөөр 2-р байр
Д.Нямрагчаа /МЭЗ ХХК/
Хагас автомат төрөлд 1-р байр
Хийцийн төрөлд 1-р байр
Х.Бямбажав /MCS Property ХХК/
Цахилгаан гагнуур 2-р байр
Хагас автомат 3-р байр
З.Норовбат /MCS Property ХХК/
Цахилгаан гагнуур 1-р байр
Аргон гагнуур 1-р байр
Э.Бат-Эрдэнэ /Тепло сервис ХХК/
Цахилгаан гагнуур тусгай байрт орон багийн дүнгээр алтан цом авч сайхан амжилт гаргалаа.
Тэмцээний үеэр “ Гагнуурын технологийн хэрэглээ ба техникийн ур чадварыг хөгжүүлэх нь’’ нэрийн дор явагдсан олон улсын семинарт ММСГН-ийг төлөөлж ГММБС-ийн захирал Э.Гантулга “ Welders certification system and related standards of Mongolia ’’ сэдвээр илтгэл тавилаа.