ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО
МҮХАҮТанхимын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн бүх гишүүдийн хурал 2025 оны 2-р сарын 14- нд МҮХАҮТанхим дээр болж зарим гишүүд цахимаар оролцлоо. Хурлаар Эрчим хүчний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө /ЭХЗ-ийн дарга Д.Ганхуяг/, Эрчим хүчний салбарын ,,Мэргэжлийн нэгдсэн холбоо’’ байгуулах ажлын явц /МЭХБЗХолбооны гүйцэтгэх захирал Д.Ганбаатар/, ,,Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль’’-ийн төслийн талаар/МЭХИХолбооны тэргүүн Р.Ганжуур/ зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Тус зөвлөлийн гишүүн ММСГН-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн оролцож хэлэлцэж буй асуудлуудаар санал дүгнэлтээ илэрхийллээ.
Эрчим хүчний зөвлөл нь төрийн өмчийн 21, хувийн хэвшлийн 57, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага 19, эрдэм шинжилгээ судалгааны 4, нийт 101 байгууллагын гишүүнчлэлээртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ.