БШЯам, БМИҮТөв, Colombo Plan College/CPSC/-ийн хамтран зохион байгуулсан ,,Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалт’’ сургалт 2023 оны 6-р сарын 12-16-ны өдрүүдэд явагдлаа.
CPSC-ийн ерөнхий захирал prof. GLD Wickramasinghe “ Өнөөдрийн өрсөлдөөнт нийгэм дэх МБСБ’’, “МБСБ дахь чанарын баталгаажуулалт’’ зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн CPSC-ийн УЗ-ийн гишүүн, доктор Kesavan, АРАСС-ын шинжээч Д.Чулуунцэцэг нар “АРАСС-ын шалгуур, стандарт - 2022’’ танилцуулж, сургалтыг бодит кейс дээр суурилан дадлага хийж явууллаа.
Сургалтад ММСГН-ийн ажилтан С.Батсайхан оролцож чанарын баталгаажилтын сертификаттай боллоо.