ДЭЛХИЙН УР ЧАДВАР 2024 МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Францын Лион хотод 2024 оны 9-р сард болсон Дэлхийн ур чадварын /WORLD SKILLS-2024/ 47-р тэмцээнд Монгол улс мэргэжлийн 7 төрлөөр оролцлоо. Гагнуурын төрөлд Өмнөговь Политехник коллежийн суралцагч Б.Чухал амжилттай оролцон 704 оноо авснаар Дэлхийн стандарт хангаж “Medallion for excellence’’ хүртлээ. Гагнуурын эксперт багшаар Оюутолгой ХК-ийн гагнуурын багш Ц.Хашмөрөн ажилласан. Гагнуурын төрөлд нийт 37 орны оролцогчоос Өмнөд Солонгосын оролцогч 736 оноогоор алтан медаль, БНХАУ 733 оноогоор мөнгөн медаль, Канад, АНУ, Австралийн оролцогч нар 727-729 онооны үзүүлэлтээр хүрэл медалийн эзэд болжээ.
Гагнуурын төрөлд нийт 14 орны оролцогч нар 701-723 оноо авч ,,Medallion for excellence’’-ийн болзол хангасан байна.
Монгол улс 2015 оноос эхлэн Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож эхэлснээс хойш 3 төрөлд нийт 5 удаа “Medallion for excellence’’ авснаас 3 нь гагнуурын төрлөөр байна.
Дэлхийн ур чадварын тэмцээний гагнуурын төрлийн үндэсний оролцогчийг ХНХЯам, БШУЯам, ММСГНийгэмлэгийн хамтран явуулдаг “ Монгол ур чадвар ” тэмцээнээс шалгаруулдаг билээ.