АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБООНЫ 42 ДУГААР ХУРАЛ УЛААНБААТАРТ БОЛЛОО





Азийн гагнуурын холбооны ээлжит 42-р хурал 2025 оны 5-р сарын 23,24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Туушин зочид амжилттай болж өнгөрлөө.

Хурлыг АГХолбооны ерөнхийлөгч Махажан Сатеэндэр /Энэтхэг/ нээж , ММСГН-ийн гүйцэтгэх захирал мэндчилгээ дэвшүүлэв. Хурлыг АГХ-ы нарийн бичгийн дарга удирдаж явууллаа.

Хуралд АГХ, Япон, Сингапур, БНХАУ, Малайз,Тайланд, Индонез, Монголын гагнуурын нийгэмлэг, институтын удирдлага,төлөөлөл оролцлоо.

Тус хурлаар АГХ-ы аудит, бичиг баримт, стандарт, гэрчилгээжүүлэлт, веб сайт, боловсрол сургалт зэрэг  салбар хороодын илтгэл танилцуулга хийгдсэн. Гагнуурчдыг шалгаж, баталгаажуулж, гэрчилгээ олгох систем, нэгдсэн нэг стандарттай болох, гагнуурчдын сургалт, ур чадварын тэмцээн уралдаан зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн АГХ-ы санхүүгийн нөөц, орлого, зарлагыг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудлуудаар гишүүдийн саналын тусгаж эцэслэн батлав.

Хоёр өдрийн хуралдаан ажил хэрэгч, ил тод ,нээлттэй, харилцан хүндэтгэлтэй байдлаар өрнөж амжилттай өндөрлөлөө. 

 


Харилцагч байгууллагууд