Мэргэшсэн гагнуурчдын олон улсын ARC CUP тэмцээн





Мэргэжлийн гагнуурчдын олон улсын ARV CUP тэмцээнийг  БНХАУ-ын Гагнуурын нийгэмлэг, Гагнуурын институт  хамтран 2 жил тутам зохион  байгуулдаг. 

ММСГНийгэмлэг  Монголын шилдэг гагнуурчдыг  оролцуулах ажлыг анх удаа 2014 онд зохион байгуулсан.  

Тус тэмцээнд ММСГН Гагнуурчдын улсын аваргын тэмцээнд эхний байруудын шилдгүүдийг явуулдаг уламжлалтай.  Тэмцээний дүрмийн дагуу  35 нас хүрээгүй гагнуурчид өрсөлддөг. 

  • 2014 онд Бээжин хотод болсон ARC CUP-2014 тэмцээнд: 

Цахилгаан гагнуурын төрөлд  2-р байр  1 

Аргон гагнуурын төрөлд           2-р байр  1

 Аргон гагнуурын төрөлд           3-р байр 1

Хийц угсарч гагнах төрөлд        3 р байр  1  

тус тус эзэлж багаараа 2-р байр эзэлсэн.

  • 2016 онд Бээжин хотод болсон ARC CUP-2016 тэмцээнд:

Цахилгаан гагнуурын төрөлд 2-р байр 2

Аргон гагнуурын төрөлд          3-р байр 1

Хагас автомат төрөлд               3-р байр 1

тус тус эзэлж багийн дүнгээр  2-р байранд оржээ.

  • 2017 оны 6-р сард  Шанхай хотод болсон ARC CUP-2017 тэмцээнд: 

Цахилгаан гагнуурын төрөлд 2-р байр 1

Хийц угсарч гагнах төрөлд      2-р байр 1

Аргон гагнуурын төрөлд          3-р байр 1

Хагсас автомат төрөлд              3-р байр 1  

тус тус эзэлж багийн дүнгээр 2-р байр эзэлсэн.

Тус тэмцээнд 14 орны 248 гагнуурчин оролцжээ.

  • 2018 оны 6-р сард Хунань мужийн Жужоу хотод болсон ARC CUP-2018  тэмцээнд:

Цахилгаан гагнуурын төрөлд 1-р байр 3 /Үүнээс 1 оюутны ангилал/ 

Цахилгаан гагнуурын төрөлд 2-р байр 4 

Аргон гагнуурын төрөлд          2-р байр 2 

Хагас автомат төрөлд               1-р байр 1  /Оюутны ангилал/

Хийн гагнуурын  төрөлд           3-р байр 1

тус тус эзэлж  багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.

Тус тэмцээнд 21 орны 280 гагнуурчин оролцсон. 

  • 2020 оны 12-р сард цар тахлын улмаас  цахим хэлбэрээр болсон ARC CUP-2020 тэмцээнд:

Цахилгаан гагнуурын төрөлд 1-р байр 1

Цахилгаан гагнуурын төрөлд 2-р байр 1

Аргон гагнуурын төрөлд          2-р байр 1 тус тус эзэлсэн.  

Тус тэмцээнд нийт 6 орны гагнуурчид өрсөлджээ.


Харилцагч байгууллагууд