Гагнуурын олон улсын сургагч багш нарын сургалт явагдаж дуусав





ХБНГУ, Монгол улсын "Гагнуурын салбар дахь Төр хувийн хэвшлийн түншлэл’’-ийн хүрээнд гагнуурын мэргэжлээр олон улсад багшлах эрх олгох 45 хоногийн сургалт ГММСҮТөв дээр амжилттай болж 2022 оны 6-р сарын 10-нд төгсөлтийн арга хэмжээ боллоо.

Сургалтанд Хасу-Мегаватт ХХК, ГММСҮТөв, Эрдэнэтийн техникийн цогцолбор дээд сургууль, ДЦС-3 ТӨХК, Өмнөговийн Политехник Коллежийн төлөөлөл 15 гагнуурчин багш нар оролцсоноос 14 нь шалгалтаа амжилттай өгч олон улсад гагнуураар багшлах эрхийн сертификатаа гардан авлаа.

Уг сертификатыг Халле хотын Гагнуурын Сургалт Судалгааны Төвөөс олгож байгаа юм.

Гагнуурын хичээл дадлагыг ХБНГУ-аас ирсэн багш нар зааж, Халлегийн ГССТөвийн ажилтан шалгалт авлаа.

Мөн суралцагсдаас шилдэг 10 хүнийг ХБНГУ-д 14 хоног гагнуурын үйл ажиллагаатай танилцах эрхийн бичгээр шагнав. Ирэх, буцах тээврийн зардлаас бусдыг ХБНГУ-ын талаас хариуцах уг аялал 8-р сард болно.Төслийн Монголын талын хөрөнгө оруулагч нь Хасу-Мегаватт ХХК юм.


Partners