Монгол ур чадвар 2022 тэмцээний удирдамж





ГАГНУУРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ - 2022 ОН

 

Удирдамж татах >>>>>>

 

Эрчим хүч, уул уурхай, барилга, нисэх, төмөр зам, газрын тос, нийтийн аж ахуй, төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт гагнуурын ажил үйлчилгээ эрэлт хэрэгцээ ихтэй үед гагнуурчдын ур чадварыг сорих, чадварлаг гагнуурчдыг төрүүлэхээр Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг  2 жил тутамд зохион байгуулж ирсэн. 

 

2022 онд "Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг 6 дахь удаагаа зохион байгуулах юм.  

 

Нэг: Тэмцээний зорилго

 

Монгол улсын гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх, хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн чадвар чадамжийг тодорхойлоход оршино. 

 

Хоёр: Зорилт

 

1. Гагнуурын ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлж, хэвшүүлэх

 

2. Мэргэжлийн гагнуурчид харилцан туршлага солилцох

 

3. 2023 онд гадаадад зохион байгуулагдах гагнуурчдын олон улсын тэмцээнд оролцох шилдэг залуу гагнуурчдыг шалгаруулах

 

Гурав: Зохион байгуулалтын талаар 

 

1. Тэмцээн 2022 оны 12 дүгээр сарын 01-наас 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Хасумегаватт ХХК-ний Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдана. 

 

2. Тэмцээнд оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчдыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс 30-ны хооронд ГММСҮТөвийн байранд бүртгэнэ.

 

3. Гагнуурчид  мэргэжлийн үнэмлэх, 3*4 хэмжээтэй цээж зураг 1% -тай ирж бүртгүүлнэ. Хөдөө орон нутгийн гагнуурчид цахим хэлбэрээр бүртгүүлж болно. gnevsee.69@gmail.com, welding@mmsws.mn  Утас 96961096, 

 

4. Цахилгаан нуман гагнуур,  хагас автомат гагнуур, аргон гагнуурын төрлүүдээр явагдана. Бүртгэлийн хураамж 250000 төгрөг. Энэ нь зөвхөн нэг төрөлд хамрагдана. 

 

5. Тэмцээнд оролцогчид тухайн төрөлд оролцох хураамжаа төлсөн тохиолдолд эрхийн мандат олгоно.

 

6. Тэмцээний үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг зохион байгуулагч тал хариуцана. 

 

7. Зохион байгуулагч тал тэмцээн зохион байгуулах байр, тэмцээнд хэрэглэгдэх сорьц, материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бэлтгэнэ.Тэмцээнд оролцогчдын өөрсдөө нэмэлтээр авчрах шаардлагатай багаж хэрэгслийг журмын 6.5 –д заасан байна.

 

8. Тэмцээнийг шүүх хараат бус, эрх бүхий шүүгчдийн бүрэлдэхүүнийг зохион байгуулагч тал сонгон шалгаруулж үнэн бодит, шударга шүүлтийн зарчмыг баримтлана. Шүүгчдийн тоо 7-оос доошгүй байна.

 

9. Тэмцээний аль нэг төрөлд бүртгүүлсэн гагнуурчны тоо 10-аас доош байвал тухайн төрлийн тэмцээнийг явуулахгүй. 

 

10.Техникийн зөвлөгөөнийг тэмцээн эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 11-р сарын 29-ны 10 цагт  Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр зохион байгуулна. Тэмцээнд оролцож буй аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчдын төлөөлөл Техникийн зөвлөгөөнд заавал оролцох шаардлагатай.

 

11.Тэмцээнд оролцож буй аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчид нь өөрийн ур чадварыг харуулсан шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэнд оролцох, гагнуурын багаж хэрэгслийн худалдаа зохион байгуулж болно. 

 

Дөрөв. Тэмцээний төрөл, хэрэглэх тоног төхөөрөмж

 

Төрлүүд

 

1.Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW) буюу цахилгаан гар нуман гагнуур

 

2. Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW) буюу хагас автомат гагнуур

 

3. Идэвхгүй хийн хамгаалалттай, вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур 

 


Partners