“МОНГОЛ УР ЧАДВАР-2021” ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ

“МОНГОЛ УР ЧАДВАР-2021” ГАГНУУРЫН УР ЧАДВАРЫН ТҮВШИН ТОГТООХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ

ХНХЯамны захиалгаар ММСГНийгэмлэг ур чадварын түвшин тогтоох үнэлгээний  гагнуурын мэргэжлийн 2-р шатны  шалгаруулалтыг    ГММСҮТөв дээр 2021 оны 12-р сарын 13-16 хооронд 4 өдөр амжилттай зохион байгууллаа. 

 

Тус шалгаруулалтад эхний шатны шалгаруулалтаас  шалгарсан Скиллтех МСҮТ-ийн М.Энх-Амгалан, Герман-Монгол МСҮТ-ийн Д.Амаржаргал, Техник Технологийн ПК-ийн Э.Мандах нар оролцов. 

 

“Монгол Ур чадвар” -2021 ур чадварын түвшин тогтоох үнэлгээний гагнуурын мэргэжлийн шалгаруулалтыг Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, “Металл гагнуур эксперт” ХХК-ийн захирал, МУ-ын зөвлөх инженер  С.Батсайхан, “Лайнукс” ХХК-ийн захирал, үл эвдэх сорилын  мэргэшсэн инженер О.Мөнхтөгс, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын гагнуурын технологи инженер О.Сүхбаатар, “Хасу Мегаватт” ХХК-ийн чанарын инженер Б.Буян-Учрал, “Оюу толгой” ХХК-ийн гагнуурчин Ж.Жанлав-Ойдов, “MCS property” LLC-ийн гагнуурчин Т.Оюун-Эрдэнэ нар үнэлгээ хийж шүүлээ.

МБСҮМАЗТөвийн үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Э.Ундрал, А.Номин-Эрдэнэ нар хөндлөнгийн баталгаажуулалт хийж ажилласан.

Үнэлгээнд оролцогчид Дэлхийн ур чадварын тэмцээний иж бүрэн 4 модулийг гагнуурын:

  1. Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW)  буюу цахилгаан гар нуман гагнуур
  2. Холимог хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW) буюу хатуу утсаар хийгдэх хагас автомат гагнуур
  3. Холимог хийн хамгаалалттай нуман гагнуур (136/GMAW) буюу зөөлөн утсаар хийгдэх хагас автомат гагнуур
  4. Идэвхгүй хийн хамгаалалттай вольфрам электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур гэсэн 4 төрлөөр гагнаж өрсөлдлөө.

Гагнасан модулиуд нь 114*8.5 мм диаметртэй ган хоолой, 10.0,12.5,16.0 мм-ийн ган хавтан, даралтат сав, хөнгөн цагаан болон зэвэрдэггүй ган хийц зэргээс бүрдэх ба удирдамжаар батлагдсан зураг, даалгаврын дагуу тогтоосон хугацаанд гагнах явдал юм.

Өрсөлдөгчид гагнуурын Panasonic маркийн аппаратууд дээр ижил нөхцөлд ажилласан.

Оролцогчид 3 өдөр даалгаврыг гүйцэтгэж хараат бус үнэлгээчид гадаад үзлэг,усан шахалт, эвдэх сорил, үл эвдэх сорил /радиографик/-ын аргаар үнэлж дүгнэв.

Эцсийн үнэлгээ гарахад нийт нийлбэр дүнгээр

1.Д.Амаржаргал ГММСҮТөв 39.7 оноогоор    1-р байр

2.М.ЭнхАмгалан Скиллтех   36.3 оноогоор     2-р байр

3.Э.Мандах          ТТПК         10.8 оноо авлаа 3-р байр  тус тус эзэлсэн.

Энэ тэмцээнээс шалгарсан Д.Амаржаргал 2020 оны 10-р сард БНХАУ-ын Шанхай хотод болох Дэлхийн ур чадварын тэмцээн /WORLDSKILLS competition/-д эх орноо төлөөлж оролцох юм.

Техник технологийн политехник коллеж дээр болсон хаалтын албан ёсны ажиллагаан дээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дээрх 3 оролцогчдод батламж гардууллаа.

Шанхайд болох Дэлхийн 46 дахь удаагийн ур чадварын тэмцээнд Монголоос 7 мэргэжлээр оролцоно.