Үндэсний MNS ISO стандартууд батлагдлаа

ГОУХАНийгэмлэг /GIZ/, ММСГН-ийн хамтын ажиллагааны хүрээнд   гагнуурын чиглэлийн олон улсын  стандартуудыг орчуулан   үндэсний стандартаар батлуулж Монголд нутагшуулах ажил  амжилттай хэрэгжиж байна.

Үл эвдэх сорилын стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг үндэслэн гаргасан  Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 6-р сарын 08-ны өдрийн С/21 тушаалаар  гагнуурын 4 стандарт батлагдлаа. Ингэснээр   олон улсын гагнуурын чиглэлийн 6 стандарт Монголын үндэсний стандартаар орчуулагдан батлагдаж дуусч байгаа юм.

 Үүнд:

  1. Гагнуурчны мэргэжлийн шалгалт. Хайлуулж гагнах. 1-р хэсэг. Ган,  MNS ISO 9606-1:2021
  2. Гагнуурчны мэргэжлийн шалгалт. Хайлуулж гагнах. 2 р хэсэг. Хөнгөн цагаан,түүний хайлш, MNS ISO 9606-2:2021
  3. Гагнуурын холболтын үл эвдэх сорил. Хайлуулж гагнасан холболтын гадна үзлэгийн сорил MNS ISO 17637:2021
  4. Металлын гагнуурын холболтын эвдэх сорил. Хугалах сорил MNS ISO 9017:2021
  5. Гагнуур.Хөнгөн цагаан,түүний хайлшийн нуман гагнуурын холболт.Согогийн чанарын түвшин MNS ISO 10042;2021
  6. Гагнуур.Ган,диц,жуугаан ба тэдгээрийн хайлшийг хайлуулж гагнасан холболт.(цацрагийн гагнуур хамаарахгүй) Согогийн чанарын түвшин MNS ISO 5817:2021                                                                                                                                                                    ММСГН-ээс дээрх 6 стандартаар МУИС,ШУТИС,ХААИС,Эрдэнэт ТС болон төрөл бүрийн салбаруудын аж ахуйн нэгжүүдийн  гагнуурын багш, инженерүүд оролцсон хэлэлцүүлэг 2020 онд 4 удаа зохион байгуулсан. Мөн өнгөрсөн оны 10-р сард ГОУХАН/GIZ/-тэй хамтран  гагнуурын форум зохион байгуулж өргөн хэлэлцүүлэг явуулсан билээ. Уг форумд УМХЕГ,СХЗГ, МБСҮМАЗТ,ЭХХТөв,МУИС,ШУТИС,ХААИС,Эрдэнэт ТС,МСҮТөвүүд, ДЦС-2,3,4,УБДС,МИАТ, УБТЗ,Хасу-Мегаватт,НИК,газрын тос, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, Эрчим хүчний ассоциаци  зэрэг газруудын удирдлага,мэргэжлийн төлөөлөл оролцож стандартуудыг өндрөөр үнэлж дэмжсэн.  Олон улсын эдгээр стандартууд Монголд нутагшсанаар  гадны болон дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажилд томоохон дэмжлэг болохоос гадна гагнуурын сургалт, ажил үйлчилгээний чанарын хяналт, төлөвлөлт зэрэгт чухал ач холбогдолтой юм.   Уг ажлыг амжилттай хэрэгжихэд гол дэмжлэг үзүүлсэн ХБНГУ-ын ГОУХАН,Хасу-Мегаватт ХХК болон    орчуулсан, хянасан, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст нийгэмлэгийн зүгээс гүн талархал илэрхийлж байна.