Монголын гагнуурчид ARC CUP олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

Мэргэжлийн гагнуурчдын  ARC CUP-2020 олон улсын тэмцээн   2020 оны 12-р сард болсон билээ.

Цар тахлын улмаас цахим хэлбэрээр анх удаа явагдсан энэ тэмцээнд Монголын шилдэг 10 гагнуурчин оролцсоноос:

Х.Бямбажав / MCS ХХК/цахилгаан гагнуурын төрөлд                             1-р байр

Э.Төмөрсүх /GCR ХХК / аргон гагнуурын төрөлд                                       1-р байр

Б.Оргил /ДЦС-4 ТӨХК/цахилгаан гагнуурын төрөлд                                2-р байр

С.Баасанхүү /ДЦС-4 ТӨХК/ аргон гагнуурын төрөлд                                2-р байр

Б.Өлзий буян /Хасу-Мегаватт ХХК/ хагас автомат гагнуурын төрөлд  2-р байр

Б.Занданбат /Epiroc Mongolia ХХК/ хагас автомат гагнуурын төрөлд  3-р байр

тус тус эзэлсэн байна.

Тус арга хэмжээнд гадаадын 6 орны гагнуурчид оролсоныг тусад нь байр эзлүүлсэн юм.

Тэмцээнд байр эзэлсэн болон оролцсон  гагнуурчид, шүүгчдийн сертификатууд БНХАУ-аас ирснийг ММСГН дээр албан ёсоор гардуулж баяр хүргэлээ.

Нийлбэр дүнгээр манай баг 1-р байр эзэлжээ.