ARC CUP 2020 олон улсын гагнуурчдын ур чадварын тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо.

ARC CUP 2020 олон улсын гагнуурчдын ур чадварын тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо.

БНХАУ-д болдог ARC CUP олон улсын гагнуурчдын ур чадварын 8 дахь удаагийн  тэмцээн  2020 оны 12-р сарын 15-17 өдрүүдэд амжилттай  болж өнгөрлөө.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь  дэлхийг хамарсан цар тахлын улмаас цахим хэлбэрээр явагдсан явдал юм.Энэ тэмцээнд Болгар, Унгар,Энэтхэг, Камерун,Иран,Монгол зэрэг 6 орон оролцжээ.

 Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг   энэ арга хэмжээнд 10 хүн бүхий гагнуурчдын баг оролцуулах ажлыг 5 дахь удаагаа зохион байгуулав. Манай гагнуурчид цахилгаан гар нуман гагнуур (111/SMAW), хагас автомат (135/ GMAW), аргон гагнуур (141/GTAW), эцсийн бүтээгдэхүүн (111/SMAW, 135/GMAW, 141/GTAW, 136/FCAW) гэсэн 4 төрлөөр оролцлоо.

Монголын багт Хасу-Мегаватт ХХК, ДЦС-4 ТӨХК, MCS ХХК, ГММСҮТөв, JCR Mongolia ХХК, Epiroc Mongolia  ХХК-ийн төлөөллүүд багтсан .

Эдгээр гагнуурчид нь тус нийгэмлэгээс зохион байгуулсан Монголын мэргэжлийн гагнуурчдын 2019 оны улсын аваргын тэмцээнд  эхний 3 байр эзэлж, энэ тэмцээнд оролцох эрх авсан юм.

Тэмцээнд оролцсон гадаадын гагнуурчдыг тусад нь байр эзлүүлэн дүгнэдэг уламжлалтай .

Тэмцээний шүүгчдийн дүгнэлтээр  

Цахилгаан гагнуурын төрөлд:  

  • Хашбатын Бямбажав  /MCS ХХК/                  1-р байр
  • Батсайханы Оргил  /ДЦС-4 ТӨХК  /               2-р байр

Аргон гагнуурын төрөлд:

  • Энхтайваны Төмөрсүх /JCR Mongolia ХХК/  2-р байр эзэллээ.

Тэмцээн онлайн хэлбэрээр явагдаж тэмцээний үеийн бүх бичлэгийг тасралтгүй хяналттай хийн илгээж , гадаад үзлэгийн дүн,далд үзлэгийн радиографикийн зураг зэргийг явуулж  үр дүнгээр нь тэмцээний хараат бус шүүгчид  дүгнэлтээ ирүүлсэн юм.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт гагнуурчид, зохион байгуулсан нийгэмлэгийн идэвхтнүүд, тусалж дэмжсэн гишүүн байгууллагууддаа гүн талархал илэрхийлье