Цахилгаан гар нуман гагнуурын мэргэжлийн /лавлах/ стандарт батлагдлаа.

                   Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй ХБНГУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн ‘’Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлэх нь’’ төсөл болон МАОЭНХолбоо хооронд байгуулсан Монгол улсад мөрдөх ‘’Гагнуурчны мэргэжлийн ажилбарын /лавлах/ стандарт’’ боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу дээрх 2  байгууллагын хамтарсан санхүүжилтээр МАОЭНХ-ны дэргэдэх Ажил, мэргэжлийн стандарт ур чадварын хөгжлийн төв болон ММСГНийгэмлэг хамтран ’’Цахилгаан гар нуман гагнуурын мэргэжлийн /лавлах/ стандарт’’ шинээр боловсруулж МБСҮЗ-өөр батлуулав.

Энэ  стандарт /лавлах/-ыг  эрчим хүч, уул уурхай, барилга, аж үйлдвэрийн бусад салбарт ашиглах боломжтой.

Уг стандарт /лавлах/-ыг нийгэмлэгийн www.welding@mmsws.mn  веб сайтаас үзэж болно.