"Гагнуурын Мэргэжлийн Стандартын Хэлэлцүүлэг 2020"

 

2019 оны 11 р сард мэргэжлийн боловсрол сургалтын салбарт,, Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл’’ төслийн ажил эхэлсэн.  ХБНГУ ын оролцоотойгоор   хийгдэж буй Төр хувийн хэвшлийн түншлэлийн энэ төслийн нэг гол ажил нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандартын дагуу гагнуурчдыг мэргэшүүлэх, дадлага, сургалтын үнэлгээ,  модуль хөтөлбөрийг Монголын нөхцөлд нийцүүлэн боловсруулах юм. Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ мэдээлэл  арга зүйн төв, Халле хотын  Гагнуурын Сургалт Судалгааны Төв, Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг  хамтран  олон улсын гэрчилгээ олгож болох хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын журам боловсруулж нэвтрүүлэн өндөр ур чадвартай шалгагч нарыг бэлтгэх юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын чиглэлийн стандартуудыг Монголд нэвтрүүлж, энэ төсөл хэрэгжсэнээр  гагнуурын мэргэжлийн дадлага, сургалтын агуулга,чанар,  үнэлгээ, атестатчиллын системийг төгөлдөржүүлэн, хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвартай гагнуурчны эрэлт хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж, шинэ жишиг тогтооно.    

Төслийн хүрээнд

1. Гагнуурчдад эрх олгох шалгалт- хайлуулж гагнах 1-р хэсэг:  Ган 

2.Гагнуурчдад эрх олгох олгох шалгалт- хайлуулж гагнах 2-р хэсэг:

Хөнгөн цагаан ба хөнгөн цагааны хайлш  (ISO 9606-2:2004)

3.Хөнгөн цагаан, түүний хайлшийг цахилгаан нуман гагнуураар гагнах холболт-согогийн үнэлгээний бүлэг (ISO 10042:2018)

4. Металл материалын гагнуурын холболтын эвдэх сорил-Хугалах сорил (ISO 9017:2017)

5.Гагнуурын холболтын үл эвдэх сорил- Хайлуулж гагнах холболтын гадна үзлэгийн сорил (ISO 17637:2016)

6. Ган, никель, титан, тэдгээрийн хайлшийг гагнах холболт-Согогийн үнэлгээний бүлэг (ISO 5817:2014)

гэсэн нийт 6 стандартыг орчуулагчдын баг герман хэлнээс монгол хэлэнд хөрвүүлсэн  байна.

Орчуулсан материалууд дээр ММСГН  4 удаа МУИС ШУТИС ХААИС уудын гагнуурын мэргэжлийн багш болон гагнуурын инженерүүд оролцсон мэргэжлийн хэлэлцүүлэг 4 удаа зохион байгуулж давхардсан тоогоор  84 хүн хамрагджээ

Хэлэлцүүлгүүдээс гарсан санал, шүүмжүүдийг тусгах ажлыг  хийж гүйцэтгэн  гагнуурын форумд хэлэлцүүлж байгаа.

Хэлэлцүүлэг-форумд ХНХЯам, МБСҮАЗТөв, Стандартчлал Хэмжил зүйн  газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг,ШУТИС, ХААИС, Эрдэнэт ТС, Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо, Эрчим Хүчний Ассоциаци,  ММСГН, Эрчим хүчний хөгжлийн төв, ДЦС-3,4 ТӨХК, МИАТ, Газрын тос, НИК, Төмөр зам, Хасумегаватт ХХК, мэргэжлийн боловсролын сургалтын төвүүдийн төлөөлүүд оролцож байна.

Эдгээр стандартуудыг Монголд нутагшуулснаар уул уурхай, эрчим хүч, төмөр зам, газрын тос, нисэх зэрэг улс орны томоохон салбаруудад дутагдалтай байгаа өндөр чадварын гагнуурчин бэлдэхэд тус дөхөм болно.

Гагнуурын хэлэлцүүлэг форумын өмнө гагнуурын мэргэжлийн  ,,Гагнуур’’ сэтгүүлийн анхны дугаар   хэвлэгдэн гарсан байна.    

“Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг” их дээд сургуулиудын мэргэжлийн багш, профессорууд, гагнуурын мэргэжлийн эрдэмтэд болон бусад салбар дахь инженер, мэргэжилтнүүдийн дунд 4 удаа өргөн хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба дээрх 4 удаагийн хэлэлцүүлгээр яригдсан санал шүүмжийг тусган 2020 оны 10-р сарын 30-нд “Гагнуурын Мэргэжлийн Стандартын Хэлэлцүүлэг 2020” форумыг амжилттай зохион байгуулж Гагнуурын мэргэжлийн олон улсын стандартуудыг үндэсний стандарт болгон батлуулах тал дээр санал нэгдсэн байна.