Мэргэжлийн зөвлөлийн уулзалт хэлэлцүүлэг

2020 оны 9-р сарын 10-нд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаман дээр Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн уулзалт хэлэлцүүлэг болж 16 мэргэжлийн зөвлөл оролцлоо. МБСҮМАЗТөвийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тус төвийн дарга Батдорж танилцууллаа.   Хэлэлцүүлэгт хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар нар оролцов. Сайд үг хэлж ХНХЯам төрийн бус байгууллагуудтай  хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөлүүдийг  дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Хэлэлцүүлэгт ММСГН-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн, менежер Саранжаргал нар оролцож, нийгэмлэгийн үйл ажиллагаа болон цаашид анхаарах асуудлуудаар саналаа илэрхийлэв.