Эрчим хүчний сайд Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2020 оны 9-р сарын 3-нд эрчим хүчний сайд Н.Тавинбэх Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын 30 орчим байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтан дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр /2020-2024/–т  тусгагдсан эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулав.  Сайдын зүгээс цаашид ТББ, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Ингэж ажилласнаар  эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого боловсруулахад хамтран ажиллах, эрчим хүчний салбарт техник, технологийн шинэчлэл инновацийг нэвтрүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах зэрэг чиглэлд ахиц гарна бүгд санал нэгдлээ. Уулзалт дээр ММСГН-ийн үйл ажиллагааны талаар гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн товч танилцуулав.