2019 оны гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дах удаагийн тэмцээн 2019 оны 12-р сарын 2- 6 өдрүүдэд ГММСҮТөв дээр дээр амжилттай болж өндөрлөлөө.

 Тэмцээний батлагдсан журмын дагуу:

1. Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW)  буюу цахилгаан гар нуман гагнуур

2. Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW)  буюу хагас автомат гагнуур

3. Идэвхгүй хийн хамгаалалттай вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW)  буюу аргон гагнуур

4. Хүчилтөрөгчит хийн гагнуур (311/OFW)  буюу хийн гагнуур

5. Дөрвөн төрлийн гагнуур ашигласан бүтээгдэхүүн хийх угсралт  (111/SMAW,135/GMAW,141/GTAW,136/FCAW)  зэрэг төрлүүдээр явагдахаар бэлтгэсэн боловч хийн гагнуурын төрөлд оролцох гагнуурчдын тоо бага байсан тул журмын дагуу энэ төрлийг хассан Бусад 4 төрлөөр  нийт 32 байгууллагын 165 гагнуурчин оролцлоо

Энэ жилийн тэмцээн дараах онцлогуудтай боллоо:

-Анх удаа хийцийн төрлөөр ур чадвар сорьсон.

-Залуу гагнуурчдын ур чадвар ихээхэн дээшилж эхний байруудад орж байв.

Ялангуяа аргон гагнуурын төрөл маш өрсөлдөөнтэй боллоо. 

-Оролцогчид анх удаа хамгийн сүүлийн үеийн, гагнуурын шинэ   Panasonic, Kemppi аппарат  болон БНСУ-ын CHO SUN  брэнд электродууд  дээр ажиллаа.

Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо хамгийн олон гагнуурчин оролцсон Цахилгаан гагнуурын төрлийн эхний байрын мөнгөн шагналыг ивээн тэтгэв.

Ур чадварын улсын аваргын  тэмцээнийг  Unitra ХХК, Хасу-Мегаватт ХХК,  MineSpec ХХК,  ДЦС- 4 ТӨХК, Global Acetylene ХХК, ZMEngineering ХХК,  MALTZ ХХК,  Lynux ХХК,  ГММСҮТ,  Мон-Илч ХХК, МАОЭХ, Эрчим Хүчний Сургалтын төв зэрэг аж ахуйн нэгж компаниуд ивээн тэтгэх, ажил үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж ММСГН-тэй идэвхтэй хамтран ажиллаа.

Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг  300000-900000 төгрөгийн шагнал, 2020 онд БНХАУ-д болох олон улсын гагнуурчдын ур чадварын ARC CUP-2020  тэмцээнд оролцох эрхийн бичгээр урамшуулав.

ММСГН-ийн зүгээс тэмцээнийг ивээн тэтгэсэн ААН-үүд, тэмцээнд оролцсон гагнуурчид, шүүгчид, хамтран ажилласан бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байна.

Тэмцээний үр дүнг дараах линкээр орж танилцана уу.

http://mmsws.mn/public/f/Result.xlsx