The 7th National Competition “Young Professionals” (World Skills Russia)

Казань хотноо ОХУ-н мэргэжлийн урчадварын үндэсний 7 дох удаагийн тэмцээн 5 дугаар сарын 20-23 ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Нээлт, хаалтын ажиллагаа Kazan Expo International Exhibition Centre-д болсон. 14-16 өсвөр, 16-22 залуусын хоёр ангиллаар өрсөлдөв.  Тэмцээн 91 төрлөөр оросын өнцөг булан бүрээс ирсэн 1519 залуу оролцогчийн дунд болсон. Тэмцээний ялагч нар 2021 онд Шанхайд болох “Дэлхийн ур чадварын 46-р тэмцээн” болон 2022 онд Санкт-Петербург хотод болох “Евро Skills” тэмцээнд улсаа төлөөлөн оролцох юм. 2019 оны 8-р сард Казан хотод болох “Дэлхийн ур чадвар” тэмцээнд ОХУ-н  67  баг оролцох юм байна. Энэ удаагийн тэмцээний үр дүнгээр Татарстан багийн дүнгээр 1-р байр, Москва хот 2-р байр, Москвагийн дагуул хотуудын оролцогчид 3-р байр эзэллээ.

ОХУ-н 17 оролцогч, 18 эксперт, шигшээ багийн 2 оролцогч болон БНСУ, БНХАУ, Монгол, Казахстаны 4 оролцогч мөн 4 эксперт гагнуурын тэмцээнд оролцов. Гагнуурын шилдэг буюу 1-р байр Челябинск мужаас тодорсон байна. Гадаадын оролцогчдыг байр эзлүүлээгүй бөгөөд харин ур чадвараа ахиулах, туршлага солилцох том боломж олголоо. Монголоос энэ арга хэмжээнд ГММСҮТөвийн Т.Оюун-Эрдэнэ, эксперт багш С.Батсайхан нар оролцож бусад оролцогчдын адил бүх даалгавраа бүрэн гүйцэтгэсэн.