Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын гагнуурын мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах, мэргэжлийн гагнуурын багш бэлтгэх, хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гагнуурчин бэлтгэх, гагнуурын мэргэжлийг олон нийтийн дунд сурталчлах зорилгын хүрээнд  ХНХЯамны харьяа Мэргэжлийн боловсрол  сургалтын үнэлгээний төв, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Өмнөговь аймаг дахь Политехник коллеж,  Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл зэрэг Талууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг 2019 оны 5-р сарын 17-нд байгууллаа.   2021 он хүртэл үргэлжлэх тус санамж бичигт МБСҮТөвийн дарга Ц.Батдорж, ММСГНийгэмлэгийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэн, Өмнөговийн ПКоллежийн захирал А.Түвшинбаяр, GIZ-ийн ТСТМБС Төслийн удирдагч Беате Диппмар нар гарын үсэг зурав.