БНСУлсад дадлага сургалтанд оролцлоо

Дэлхийн ур чадварын “WORLD SKILLS KAZAN-2019” тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцох эрх авсан ГММСҮТөвийн Т.Оюун-Эрдэнэ, гагнуурын эксперт С.Батсайхан нар 2019 оны 4-р сарын 5-наас 25-ны хооронд БНСУ-д гагнуурын дадлага сургуулилт хийлээ.

Уг арга хэмжээ нь Монгол болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу  ХНХЯам болон Hyunday Heavy Industries компаны тусламж дэмжлэгээр зохион байгуулагдсан.

Бэлтгэл сургуулилтанд БНСУ-ын гагнуурын оролцогч Choe Won Jin,  гагнуурын эксперт Lee Hoo Yong,  гагнуурын багш  Jeong Won Mo нар хамтарсан  байна. Сургуулилтыг ДУЧТэмцээнд хэрэглэгдэх Lincoln Electric фирмийн Power Wave 500  болон  Солонгосын Huwel зэрэг фирмийн аппаратууд  ашигласан.  

Т.Оюун-Эрдэнэ очоод өгсөн эхний шалгалтаар авбал зохих 100 онооноос 66.96 оноо авсан бол сургалтын төгсгөлийн шалгалтанд 76.7 оноо авчээ.

Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр ур чадвар дээшилсэн гэсэн үг юм.

Дадлага сургуулилт нь  тэмцээний оролцогч болон эксперт нарт маш их үр өгөөж өгсөн арга хэмжээ болжээ.