Гагнуурын Олон улсын үзэсгэлэнд оролцов

ММСГНийгэмлэг АНУ-ын Атланта хотод 2018 оны 11-р сарын 8-10 өдрүүдэд зохион байгуулагдсан гагнуурын олон улсын FABTECH- 2018 үзэсгэлэнд монголын аж ахуйн нэгж, компанийн төлөөллийг оролцуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.  

Үзэсгэлэнд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, ДЦС-4 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Хасу-Мегаватт ХХК, ZMEngineering ХХК, ММСГН-ийн төлөөлөл 12 хүн оролцов.

Үзэсгэлэнг Desktop Metal, Mitsubishi  laser, Nissan Commercial Vehicles, Microsoft, UPG, Robovent, Mazak, MESSER зэрэг техникийн ололт амжилтаа гайхуулсан томоохон компаниуд ивээн тэтгэж явуулж байна

Энэ үзэсгэлэнд гагнуурын тоноглол, материалд сүүлийн үеийн ололт амжилт техникийн дэвшлийг  хэрхэн ашиглаж, бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгааг харуулж үзүүлж байлаа.