БНСУ-д үндэсний тэмцээнд гагнуурын төрлөөр оролцсон талаар

2018 оны 10 сарын 5-10 өдрүүдэд БНСУ-д болсон   үндэсний тэмцээний гагнуурын төрөлд ОХУ болон Монгол улсаас тус бүр нэг оролцогч өөрийн улсын экспертийн хамт урилгаар оролцоод ирсэн билээ.                

Монгол улсыг төлөөлсөн оролцогч Э.Уужимсэтгэлт нь даралтат савны гүйцэтгэлийн том шалгуур болох усан сорилтын шалгалтыг 100 ата даралтанд туршихад тэнцэж бүтэн 15 оноогоо авч чадсан.  Мөн тэмцээн дээр ДУЧ-н тэмцээнтэй ижил төстэй даалгавар буюу 5-н модулийг бүрэн гүйцэтгэсэн, 18 цаг гагнахаас 10 минут л хэтрүүлсэн, нийт 100 оноо авахаас 40,04 оноо авсан. Энэ нь МУ-с тэмцээнд оролцогч хүүхдийн маань ур чадварын одоогийн бодит түвшин 40 хувьтай байна л гэсэн үнэлгээ юм.