2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний дүн

Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс /ММСГН/ 2 жил тутамд 1 удаа Монголын гагнуурчдын дунд ур чадварын улсын аварга шалгаруулдаг уламжлалтай. Уг тэмцээнийг энэ жил 4 дэх удаагаа Эрчим Хүчний Хөгжлийн Төв ТӨҮГ болон Хасу Мегаватт ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа. 

Герман Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв дээр 11-р сарын 20-25-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд уул уурхай, эрчим хүч, төмөр зам, МИАТ, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг салбар нэгжийн 42 байгууллага, хувь хүмүүс нийт 140 гаруй гагнуурчид оролцож гагнуурын 4 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргалаа. Мөн эхний байруудад орсон 35 нас хүрээгүй 9 гагнуурчинд 2018 онд Бээжинд болох Олон Улсын гагнуурчдын ARC CUP тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагналаа.

  • Цахилгаан гагнуурын төрөлд:

​1-р байр: Б.Эрдэнэбаяр               ДЦС-3 ТӨХК

2-р байр: Х.Бямбажав                 Эм-Си-Эс ХХК

3-р байр: Т.Сарантөгс                 ДЦС-3 ТӨХК

  • Хагас автомат гагнуурын төрөлд:

​1-р байр: М.Ганхуяг                    ДЦС-3 ТӨХК

2-р байр: Ж.Мягмарсүрэн          ДЦС-3 ТӨХК

3-р байр: Д.Нямрагчаа                Герман Монголын МСҮТ

  • Аргон гагнуурын төрөлд:

​1-р байр: Ч.Агваандэмбэрэл       ДЦС-4 ТӨХК

2-р байр: Н.Энхбат                       NBIK ХХК

3-р байр: С.Тэнүүн                       Эм-Эс-Эф ХХК

  • Хийн гагнуурын төрөлд

​Тус төрөлд 1,2,3-р байр эзлэх гагнуурчин гараагүй бөгөөд 2 гагнуурчинд тусгай байрын шагнал 100000 төгрөгөөр тус тус шагнав.

Тусгай байр: Э.Батсүх                  ДЦС-4 ТӨХК

Тусгай байр: Г.Отгонбаяр            Багануур ХК

Тэмцээнд оролцсон нийт гагнуурчид, компанийн удирдлага болон уралдааныг зохион байгуулахад тусалж дэмжсэн байгууллага хамт олонд баярласнаа илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Тэмцээний нэгдсэн дүнтэй дараах холбоосоор танилцана уу.