Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчийг шалгаруулав

ММСГНийгэмлэг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран МСҮТөвүүдэд гагнуурын мэргэжлээр суралцагсдын дунд “Монгол ур чадвар” тэмцээнийг 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулсан.

Эхний шатлалын тэмцээнийг гагнуурын 3 төрлөөр 2016 оны 11 р сард 27 сургуулийн 27 оролцогсдын дунд зохион байгуулснаа:

1.Ж.Жанлав-Ойдов ТТДС  

2. Д.Нямрагчаа ГММСҮТ

3. Э.Мөнх-Эрдэнэ БПК

4. Батмөнх ПТК

5.Ц.Лхагва-Очир МСПК  

6.У.Буянхишиг Дорноговь МСҮТ тус тус байр эзлэв.

2-р шатны тэмцээнийг 2017 оны 1-р сард эхний тэмцээнээс шалгарсан 6 сурагчийн дунд зохион байгуулснаас:

1. Д.Нямрагчаа  ГММСҮТ

2. Ж.Жанлав-Ойдов ТТДС  

Эцсийн шалгаруулалтыг 2017 оны 5-р сард зохион байгуулж Ж.Жанлав-Ойдов шалгарч Абу-Даби хотод болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.

Удаах байранд шалгарсан Д.Нямрагчааг Хасу-Мегаватт ХХК ивээн тэтгэж  6-р сард Шанхай хотод болсон Олон улсын гагнуурчдын “ARC CUP-2017” тэмцээнд оролцуулав.

Энэ тэмцээнээс Д.Нямрагчаа оюутны ангилалд 3-р байр эзлэн сайхан амжилт гаргав.

Тэргүүн байр эзэлсэн Ж.Жанлав-Ойдов 10-р сарын 14-нээс дэлхийн ур чадварын  “WORLD SKILLS  Abu Dhabi -2017” тэмцээнд авьяас чадвараа сорихоор Арабын Нэгдсэн Эмират Улсад очоод байна.

Уг тэмцээний гагнуурын экспертээр манай нийгэмлэгийн идэвхтэй гишүүн ДЦС-4 ТӨХК-ы МСГЛ-ын эрхлэгч С.Батсайхан шалгаран Абу-Дабид ажилдаа орлоо .

Тэмцээн болон шалгарсан 2 сурагчийн бэлтгэл хангахад Оюу-Толгой ХХК, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/  ихээхэн туслалцаа үзүүллээ.

Ж.Жанлав-Ойдов, С.Батсайхан нартаа Монгол улсынхаа нэрийг мандуулж сайхан амжилт гаргахыг ММСГН-ийн удирдах зөвлөл, хамт олон хүсэн ерөөж байна.

 

                                                ММСГН