“Монгол ур чадвар-2014” гагнуурын сүүлийн шатны тэмцээн

   МҮСТ-ийн сурагчдын дунд явуулах “Монгол ур чадвар-2014” тэмцээний хүрээнд гагнуурын мэргэжлийн сүүлчийн шатны тэмцээнийг Монгол улсын Хөдөлмөрийн яам, ММСГН-ээс 2014 оны 5 сарын 29-ны өдөрГММСҮТ дээр  зохион байгуулж явууллаа.  ММСГН –ээс тэмцээний явуулах журам, даалгавар, техникийн баримт бичгийг 2014 оны 5 сарын 13-нд боловсруулан гаргаж, ХЯ-аас МСҮТ-үүдэд тараасан. Тэмцээнийг цахилгаан болон хагас автоиат гагнуурын төрлөөр явууллаа. Тэмцээнд олон улсын тэмцээний  модул 1 даалгаврын зургийн ашигласан болно. Тэмцээнд эхний шатны тэмцээнээс шалгарсан 5 МСҮТ-ийн суралцагч оролцсон. Тэмцээний явцад аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаа. Энэ чиглэлээр ямар нэг зөрчил дутагдал гараагүй. Тэмцээнийг олон улсын жишгээр зохион байгуулав. Тэмцээний шүүгчээр тэмцээний журамд нэр заасан гагнуурын өндөр мэргэжлийн хөндлөнгийн хүмүүс ажиллаж шударгаар шүүсэн. Тэмцээний үнэлгээг гадна үзлэг шалгалт, радиографийн шалгалтаар явуулсан болно.. Тэмцээнтэй холбоотой ноцтой зөрчил, маргаан гомдол гараагүй. Тэмцээнд оролцогчдын ур чадварын түвшин өнгөрсөн онд болон энэ оны 4 сард явуулсан тэмцээнтэй харьцуулахад харьцангуй дээшилсэн нь харагдаж байлаа. Тэмцээний дүнг 300 оноогоор дүгнэж эцсийн дүнг олон улсын жишгийн дагуу 500 оноонд шилжүүлж гаргасан. Тэмцээний дүнг бүх оролцогчдын авсан онооны дагуу цуваагаар байр эзлүүлж гаргав. 1-р байрыг Герман Монголын МСҮТ-ийн М.ДОРЖСҮРЭН, 2-р байрыг Техник технологийн дээд сургуулийн Л.ГАНЦООЖ, 3-р байрыг Дорноговь МСҮТ-ийн Э.ПҮРЭВДОРЖ  нар эзэлж цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан болно.