“Монгол ур чадвар-2014” гагнуурын эхний шатны тэмцээн

   МҮСТ-ийн сурагчдын дунд явуулах “Монгол ур чадвар-2014” тэмцээний гагнуурын төрөлийг 2 үе шаттай явуулсан бөгөөд эхний шатны тэмцээнийг Монгол улсын Хөдөлмөрийн яам, ММСГН-ээс 2014 оны 4 сарын 24, 25-ны өдрүүдэд ГММСҮТ дээр  зохион байгуулж явууллаа.  ММСГН –ээс тэмцээний явуулах журам, даалгавар, техникийн баримт бичгийг 2014 оны 3 сарын 18-нд боловсруулан гаргаж, ХЯ-аас МСҮТ-үүдэд тараасан. Тэмцээнийг цахилгаан гагнуурын төрлөөр явууллаа. Тэмцээнд олон улсын тэмцээний  модул 1 даалгаврыг ашигласан болно. Тэмцээнд нийт 33 МСҮТ-ийн суралцагч оролцсон. Тэмцээний үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаа. Тэмцээнийг олон улсын жишгээр зохион байгуулав. Тэмцээний шүүгчээр гагнуурын өндөр мэргэжлийн хөндлөнгийн хүмүүс ажиллаж шударгаар шүүсэн. Тэмцээний үнэлгээг гадна үзлэг шалгалт, радиографийн шалгалтаар явуулсан болно.. Тэмцээнтэй холбоотой ямар нэг зөрчил, маргаан гомдол гараагүй. Тэмцээнд оролцогчдын ур чадварын түвшин өнгөрсөн онд явуулсан тэмцээнтэй харьцуулахад харьцангуй дээшилсэн нь харагдаж байлаа. Тэмцээний дүнг 300 оноогоор дүгнэж эцсийн дүнг олон улсын жишгийн дагуу 500 оноонд шилжүүлж гаргасан. Тэмцээний дүнг бүх оролцогчдын авсан онооны дагуу цуваагаар байр эзлүүлж гаргав. 1-р байрыг Техник технологийн дээд сургуулийн Л. Ганцоож, 2-р байрыг Герман Монголын МСҮТ-ийн М. Доржсүрэн, 3-р байрыг ШУТИС-ын МИС-ын Ө. Адъяадорж нар эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан болно.