ГАГНУУРЧДЫН УЛСЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

ГАГНУУРЧДЫН УЛСЫН АВРАГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг: Тэмцээний  зорилго

Гагнуурчдын мэргэжлийн ур чадварын тэмцээн /цаашид тэмцээн гэх/ нь эрчим хүч, уул уурхай, барилга, төмөр зам, нефть, нийтийн аж ахуй, төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт өргөн хүрээтэй хөгжиж байгаа гагнуурын ажил үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэх, мэргэшлийн гагнуурчид харилцан туршлага солилцох, гагнуурчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг урамшуулж дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах, улмаар 2014 онд Бээжин хотод зохион байгуулагдах Азийн орнуудын гагнуурчдын олон улсын тэмцээнд оролцох гагнуурчдыг шалгаруулах зорилготой.

Хоёр: Тэмцээн болох хугацаа, бүртгэл

Тэмцээн 2013 оны 5 сарын 15-17-нд Улаанбаатар хотод Хасумегаватт ХХК-ий Герман Монголын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр болно. Тэмцээнд гагнуурчны мэргэжлийн 4-өөс дээш зэргийн үнэмлэхтэй гагнуурчид оролцоно.

Тэмцээнд оролцохыг хүссэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын гагнуурчид болон хувиараа оролцох гагнуурчдыг 2013 оны 5 дугаар сарын 01-ээс 10-ны хооронд ММСГН-ийн байранд бүртгэнэ. Гагнуурчид  мэргэжлийн үнэмлэхтэйгээ (2% цээж зургийн хамт) ирж бүртгүүлнэ. Хөдөө орон нутгийн гагнуурчид цахим хэлбэрээр бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамж 50000 төгрөг байх бөгөөд шаардлага хангаж бүртгүүлсэн гагнуурчинд тэмцээнд оролцох эрхийн мандат олгоно.

Гурав:  Тэмцээн явуулах журам

а/ Тэмцээнийг дараах 3 төрлөөр явуулна

1.      Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW) буюу цахилгаан гар нуман гагнуур

2.      Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW) буюу хагас автомат гагнуур

3.      Идэвхгүй хийн хамгаалалттай, вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур

Жич: Тэмцээнд оролцох гагнуурчин нь дээрх 3 төрлийн гагнуурын зөвхөн нэг төрөлд нь оролцоно. Тэмцээний аль нэг төрөлд бүртгүүлсэн гагнуурчны тоо 15–аас доош байвал тухайн төрлийн тэмцээнийг явуулахгүй. Энэ тохиолдолд тухайн гагнуурын төрөлд бүртгүүлсэн гагнуурчин  өөр төрлөөр оролцож болно.

б/ Тэмцээний шалгуур

Тэмцээнийг зөвхөн гагнах ур чадвараар явуулна. Тэмцээнийг ISO, MNS, DIN, EN стандартын дагуу явуулна. Оролцогч нэг бүр тэмцээний өмнө DIN EN ISO6947 болон MNS EN 287-1:2001  стандартад нийцсэн 18 байрлалаас 3 байрлалыг сугалаагаар авч тэмцээнд оролцоно.

Тэмцээнд  гагнах сорьцыг MNS EN 287-1-2001 үндэсний стандартын шаардлагын дагуу ирмэгийн боловсруулалт хийж урьдчилан бэлтгэсэн байна.

в/ Тэмцээний явагдах хугацаа

-       Цахилгаан гар нуман гагнуурт – 90 минут.

-       Хагас автомат гагнуурт – 75 минут.

-        Аргон гагнуурт – 75 минут.

г/ Гагнуурын тэмцээний шаардлага

-        Тэмцээнд оролцогч нь хөдөлмөр хамгааллын хувцас (байгууллагын лого, нэр бүхий) өмсч, хувийн багаж хэрэгсэлээ бэлтгэсэн байх бөгөөд гагнуурын ажлыг гагнуур хийх үеийн дүрэм журамд нийцүүлж гүйцэтгэнэ.

-       Тэмцээнд  оролцогч 10 мин ба түүнээс дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд түүнийг тэмцээнээс хасагдсанд тооцно.

-       Тэмцээний үед цахилгаан багаж хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

-       Оролцогч нарт гагнуурын баг, алх, хасуур, хуурай, ган утсан сойз, зүлгүүр, гар чийдэн, өнгөлөгч, амтай түлхүүр зэрэг багаж хэрэгслийг (орон нутгийн оролцогч  нар эдгээр багаж хэрэгслийг зөөж авчрахад хүндрэлтэй бол урьдчилан зохион байгуулагч нарт захиалга өгөх журмаар авч болно) өөртөө авч орохыг зөвшөөрнө.

д/ Тэмцээнд хэрэглэх гагнуурын аппарат, материал

Тэмцээнд хэрэглэх гагнуурын аппарат, материал

1.    Гагнуурын аппарат

1/ Цахилгаан гар нуман гагнуурын аппарат болон аргон гагнуурын аппарат

Марк : ARC  400 A, ARC 250 A , Үйлдвэрлэгч байгууллага:  БНХАУ, Huaylong

Нөөц гагнуурын аппарат:

Марк: ESAB  Үйлдвэрлэгч байгууллага: : ШВЕД улс

2/  Хагас автомат гагнуурын (135/GMAW) аппарат

Марк: МIG 315 Ү,  Үйлдвэрлэгч байгууллага: БНХАУ , Huaylong

Нөөц гагнуурын аппарат:

Марк:  Үйлдвэрлэгч байгууллага:

3/ Аргон гагнуур (141/GTAW)

Марк: TIG 300 /H/, TIG 160 /H/,  Үйлдвэрлэгч байгууллага: БНХАУ , Huaylong

Нөөц гагнуурын аппарат:

Марк: Үйлдвэрлэгч байгууллага:

1.      Гагнуурын материал

Үйлдвэрлэгч байгууллага:  ESAB OK 48.04

1/ Цахилгаан гар нуман гагнуурт харэглэх  электрод

Марк: AWS E7018 , Техникийн үзүүлэлт: Φ2.5 mm, Φ3.2 mm, Φ4.0 mm

2/ Аргон гагнуурт хэрэглэх гагнуурын утас

Марк:  ER70S-3 Ok tigrod12.60, Техникийн үзүүлэлт: Φ2.0 mm, Φ2.5 mm,  хайлдаггүй электрод: Φ2.5 mm

3/ Хагас автомат гагнуурт хэрэглэх гагнуурын утас

Марк: 70S-3  Ok tigrod12.60, Техникийн үзүүлэлт: Φ1.2 mm

Жич: Журмын дэлгэрэнгүй материалыг ММСГН-ээс авч болно. Мөн ММСГН-ийн вебсайт /mmsws.mn/-аас танилцаж болно.

Дөрөв:  Тэмцээн явуулах комиссын бүрэлдэхүүн

Тэмцээний  комисс доорхи бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

1.      Комиссын дарга: Ц.Энхтогтох  ММСГН-ийн ТУЗ-ын гишүүн.

ГММСҮТ- ийн захирал, гагнуурын инженер

2.      Гишүүн: Ц. Шүрэнцэцэг ММСГН-ийн зохицуулагч,

материалын технологич

3. Гишүүн: Д.Нямсүрэн ММСГН-ийн гагнуурын мэргэжилтэн

4. Гишүүн: О.Батсуурь  ДЦС-4 ТӨХК-ийн гагнуурын инженер

5. Гишүүн: Л Энхбаяр ДЦС-3 ТӨХК-ийн гагнуурын инженер

6. Гишүүн: Ц. Жаргалсайхан Мон Энержи Консалт ХХК-ий

төслийн инженер, гагнуурын инженер

7. Гишүүн. О. Мөнхтөгс  Лайнюкс ХХК-ийн дэд захирал,

үл эвдэх сорилын инженер

Тав: Тэмцээнд оролцогчийн сорьцонд

үнэлгээ өгөх, байр эзлүүлж дүгнэх

Тэмцээнд оролцогчдын гагнасан сорьцонд тэмцээн явуулах  комиссын гишүүд  MNS ЕN 287-1-2001 стандартын дагуу гадна үзлэг хийж үнэлгээ өгөх бөгөөд үл эвдэх сорилын шалгалтаар шалгаж дүгнэнэ. Тэмцээний комисс нь сорьцод үнэлгээ өгөх, шалгах ажлыг тэмцээн явуулах журмаар тогтоосон гагнаасны гадна байдлын үнэлгээний норм болон үл эвдэх шалгалтын үнэлгээний нормыг баримтлаж оноогоор дүгнэнэ.

Тэмцээнд оролцсон гагнуурчдын авсан онооны байдлаар цуваагаар байр эзлүүлнэ.

Зургаа: Уралдаанд тэргүүн байр эзэлсэн гагнуурчдыг

шагнаж урамшуулах

Гагнуурын төрөл тус бүрээр хамгийн өндөр оноо авсан гагнуурчдыг 1,2,3-р байр эзлүүлэн доорхи өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

1.      Нэг дүгээр байр: 3 хүн,  Өргөмжлөл, 700000 төг,  2014 оны Бээжингийн гагнуурын тэмцээнд оролцох эрх

2.      Хоёр дугаар байр: 3 хүн     Өргөмжлөл,  500000 төг

3.      Гурав дугаар байр: 3 хүн    Өргөмжлөл, 300000 төг