Бээжин Эссэнийн гагнуурын олон улсын үзэсгэлэн БНХАУ-ын Бээжин хотод 2010 оны 05 сард ..

БНХАУ-ын Бээжин хотод 2010 оны 05 сард зохион байгуулагдсан Гагнуурын олон улсын үзэсгэлэн яармагт нийгэмлэгийн гишүүн байгууллага, тухайлбал 4-р цахилгаан станц, Хасумегаватт ХХК, Стилфабрикаторс ХХК, Багануурын уурхай ХК, Багануурын дулааны станц ХК, ЭХГ-ын СҮЦ зэрэг аж ахуйн нэгж байгуулагаас гагнуурын мэргэжилтэн, гагнуурчин нийт 16 хүнийг зуучлан явуулж,  орчин үеийн гагнуурын үйлдвэрлэл, шинэ техник, технологийн ололт амжилттай танилцуулсан.   Энэ үзэсгэлэн яармаг нь гагнуур, огтолгооны үйлдвэрлэлийн чиглэлээр Бээжин, Шанхай хотод ээлжлэн 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний хоёр том үзэсгэлэн яармагийн нэг юм. Энэ үзэсгэлэн яармаг нь үйлдвэрлэлийн олон салбарын  хэрэгцээ шаардлагад тулгуурласан дэвшил, шинэчлэлийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд гол чухал үүрэг гүйцэтгэж байна.. Энэхүү үзэсгэлэн яармаг нь гагнуур, огтлогооны шинэ технологи, тоног төхөөрөмж, лазерийн огтолгоо, гадаргуугийн буюу ирмэгийн боловсруулалт, гагнаасны үл эвдэх сорилтын талаарх сонирхолтой, орчин үеийн үзмэрийг нэгтгэн дэлгэн үзүүлсэн болно. Зураг хавсаргав.