АГХ-ны 14-р хуралд оролцлоо Энэтхэгийн Шинэ Дели хотод 2010 оны 11 сарын 18-20-ны өдөр

Энэтхэгийн Шинэ Дели хотод 2010 оны 11 сарын 18-20-ны өдөр болсон Азийн гагнуурын холбооны 14-р хурал, ажлын комиссын 7-р хуралдаанд Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б. Зулбаяр оролцлоо. Хурлын үйл ажиллагаанд Энэтхэг, Сингапур, Япон, Хятад, Индонез, Тайланд, Монгол, Пакистан зэрэг орны төлөөлөгч оролцлоо.

Ажлын комиссын 7-р хуралдаанаар АГХ-ны ажлын хэсгийн ажлын зорилго, үр дүн, гагнуурчдын гэрчилгээ олгох Азийн орон бүрийн тогтолцоог харьцуулсан дүн, мөн гагнуурчны эрх олгох байгуулагын нийтлэг шаардлагыг хүлээн зөвшөөрөх, АГХ-ны шалгалт авах төвүүдэд тавигдах шаардлагыг батламжлах, гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох байгууллагын бүрэн эрхийг дэмжиж батлагаажуулах, гагнуурчны сургалт, боловсролд тавигдах шаардлага, гагнуурчны сургалтын зөвшөөрөгдсөн байгууллагад тавигдах шаардлага зэрэг асуудлыг хэлэлцэн АГХ-ны 14-р хуралд оруулсан.

Азийн гагнуурын холбооны 14-р хурлаар өнгөрсөн хурлын тэмдэглэлийг батламжилж, 4 ажлын хэсгийн ахлагч нар ажлын явцын талаар мэдээллийг сонсож, Азийн орнуудын гагнуурчдаас шалгалт авах нэгдсэн тогтолцоотой холбоотой ажлын хэсгийн 7-р хурлаар тохирсон дээрх эрх зүйн асуудлуудыг хэлэлцэж батламжилсан ба шинэ гишүүн элсүүлэх, удирдах зөвлөлийг сонгох, дараагийн хурал товлох болон бусад асуудал хэлэлцсэн болно.