2010 FABTECH EXPO АНУ-ын Атланта хотноо зохион байгуулагдсан...

АНУ-ын Атланта хотноо зохион байгуулагдсан Гагнуурын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн яармагт манай улсын ZME ХХК, Стилфабрикаторс ХХК, Хасумегаватт ХХК, МЭЗ ХХК, Энерги сервиз ХХК зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын гагнуурын мэргэжлийн 8 хүнийг зохион байгуулж зуучлан оролцуулж, орчин үеийн Америк орны гагнуурын шинэ техник технологитой танилцууллаа. Энэ үзэсгэлэн яармаг нь АНУ-ын Атланта хотын Georgia World Congress Center төвд 2010 оны 11-р сарын 2-ноос 4-нд зохион байгуулагдав. Fabtech нь металл боловсруулалт, шугам хоолойн үйлдвэрлэлт, гагнуурын технологи, тоног төхөөрөмж, материалын чиглэлийн орчин үеийн ололт амжилтыг танилцуулж байдаг Хойд Америкийн томоохон үзэсгэлэн яармаг юм. Энэ үзэсгэлэн яармагт олон улсад нэр хүндтэй 2000 гаруй компани оролцож, 350000 м2 талбайд бараа бүтээгдхүүн, ажил үйлчилгээгээ дэлгэн үзүүлсэн бөгөөд 22000 гаруй зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.