Нийгэмлэгийн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг нь /цаашид энэ дүрэмд нийгэмлэг гэх/ сайн дурын үндсэн дээр нэгдсэн гишүүд бүхий төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар ажиллан нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг ашгийн бус, бие даасан, төрийн бус байгууллага мөн.

1.2. Нийгэмлэг нь Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн  үйл ажиллагаандаа энэхүү дүрмийг  мөрдөж ажиллана.

1.3. Нийгэмлэг нь хуулийн этгээд болохын хувьд  өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкны байгуулагад харилцах данстай байна.

1.4. Нийгэмлэгийг 2007 оны 10 дугаар сарын 16- ны өдөр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулж бүртгүүлсэн ба хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдлэнэ.

1.5. Нийгэмлэгийн албан ёсны нэрийг МОНГОЛЫН МАТЕРИАЛ СУДЛАЛ ГАГНУУРЫН НИЙГЭМЛЭГ гэж нэрлэх бөгөөд түүнийг ММСГН гэж товчилж хэрэглэнэ. Нийгмлэгийн нэрийг олон улсын хэмжээнд англиар MONGOLIAN MATERIAL SCIENCE AND WELDING SOCIETY гэж бичиж, MMSWS гэж товчилж хэрэглэнэ.

1.6. Нийгэмлэг нь орон нутагт салбартай байж болно.

1.7. Нийгэмлэг нь  Улаанбаатар хот,  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, ОД плаза байрны 510 тоотод байрлана.  Мейл хаяг :  welding@ mmsws,  утас, факс 70111032

 

Хоёр. Нийгэмлэгийг үүсгэн байгуулагч

д/д

Овог нэр

Иргэний үнэмлэхийн регистрийн дугаар

Гэрийн хаяг

Утасны дугаар

1

Жамъянсүрэн

Түмэн- Аюуш

ШД 65030810

ХУД 11-р хороо, 2-р хэсэг, Лагшири зайсан виллаж 5-р байр  5 тоот

99117159

2

Болд

Зулбаяр

 

УЖ 69060618==

ЧД 5-р хороо, 6-р хороолол 9-54 тоот,

99119486

 

Гурав . Нийгэмлэгийн зорилго, үйл ажиллагааны чиглэл

3.1. Нийгэмлэгийн зорилго нь материал /төмөрлөг ба төмөрлөг бус техникийн материал/-ын шинжилгээ судалгаа болон  гагнуурын ажил үйлчилгээтэй холбоотой асуудлыг  төрийн бус байгууллагын хүрээнд зохицуулж, нийгэмлэгийн бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн улмаар материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чанарыг сайжруулж төгөлдөржүүлэхэд оршино.  

3.2. Нийгэмлэг нь дээрхи зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа  дараах үндсэн чиглэлийг баримтлаж ажиллана. Үүнд:

  1. Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн ажилтан, ажиллагсадын  мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, мэргэшлийн гагнуурчин, гагнуурын мэргэжилтнүүдийг аттестатчилж  баталгаажуулан мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээ олгох, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулах, энэ чиглэлээр гагнуурын ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
  2. Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын шинэ дэвшилтэд техник, технологийг судалж, нэвтрүүлэх, энэ чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, сурталчилах, сэтгүүл, техник технологийн эмхэтгэл гаргах.
  3. Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чиглэлээр зайлшгүй шаардлагатай стандарт, дүрэм журам, гарын авлага боловсруулах, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, түгээж сурталчлах.
  4. Материал болон гагнуурын ажил үйлчилгээний чанарыг шалгаж батлагаажуулах зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сурталчилах, аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүмүүсийн гүйцэтгэсэн гагнуурын ажлын чанарыг шалгаж батлагаажуулах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гагнуурын ажлыг хүлээн авах гүйцэтгэлийн зураг, акт дүгнэлт, баримт бичгийн бүрдүүлэлтийг нэвтрүүлэхэд туслах.
  5. Материал болон гагнуурын ажил үйлчилгээний зах зээлийн хэрэгцээ, тавигдаж буй шаардлагатай холбоотой асуудлаар дүн шинжилгээ хийх, судлах, материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээг сайжруулахтай холбогдсон аливаа асуудлаар Засгийн газарт мэдээлэл, санал оруулах.
  6. Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чиглэлээр төрийн зохих байгууллагатай хамтран ажиллаж, үйл ажилагаандаа санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг авах, гадаад, дотоодын төсөл хэрэгжүүлэх, төсөлд зөвлөгчөөр ажиллах.
  7. Аж ахуйн томоохон салбаруудын онцлогт тохирсон гагнуурын ажил үйлчилгээний технологийг судлах ба түүнийг стандарт, норм дүрэмд тусгах ажилд  туслалцаа үзүүлэх.
  8. Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чиглэлээр олон улсын байгууллагын хүрээнд зохион байгуулж буй сургалт, семинар, үзэсгэлэн яармаг, уралдаан тэмцээнд нийгэмлэгийн гишүүн ба гишүүн бус аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг зуучлан оролцуулах, орчин үеийн шинэ  техник технологтой танилцуулах.
  9. Гадаад орноос оруулж ирж буй метал материал, гагнуурын тоног төхөөрөмж хэрэгслийн батлагаажуулалтын байдалд хяналт тавих ажилд, түүнчлэн материал болон гагнуурын ажил үйлчилгээтэй холбогдож гарсан техникийн эвдрэл гэмтлийн шалтгааныг судлахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх.
  10. Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох.
  11. Материал судлал, гагнуурын лаборатори, сургалт үйлчилгээний төв, компани үүсгэн байгуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
  12. Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр гагнуурын ажил гүйцэтгэх технологи боловсруулах, боловсронгуй болгох чиглэлээр зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх.

 

Дөрөв. Нийгэмлэгийн бүтэц, хяналтын тогтолцоо

4.1. Нийгэмлэг нь гишүүдийн хурал, удирдах зөвлөл, удирдах зөвлалийн дарга, нийгэмлэгийн хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байна.  Нийгэмлэг нь тэргүүнтэй байж болно.

4.2. Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал, түүнээс сонгогдсон Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. 

4.3. Удирдах зөвлөл нь 5-аас доошгүй сондгой тоотой гишүүнтэй байх бөгөөд. дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Удирдах  зөвлөлийн даргыг сонгох
  2. Нийгэмлэгийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
  3. Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах
  4. Нийгэмлэгийн жилийн төсөв батлах
  5. Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
  6. Байгууллагын  өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох
  7. Байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
  8. Үйл ажиллагааны тодорхой хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө хэлэлцэж батлах.
  9. Дүрэмд заасан бусад бүрэн эрх

4.4. Удирдах зөвлөлийн дарга нь  нийгэмлэгийг гадаад дотоодод  төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй.

4.5. Гүйцэтгэх захирал дор дурьдсан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллана.

  1. Нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, удирдах зөвлөлөөс олгосон болон гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд нийгэмлэгийг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах.
  2. Гүйцэтгэх захирлын ажиллах эрх хэмжээ, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ зэргийг зохицуулсан гэрээг удирдах зөвлөлийн даргатай байгуулж ажиллах.
  3. Нийгэмлэгийн дотоод ажил, архивыг хариуцна.
  4. Хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрх

4.6.  Хяналтын зөвлөл нь гурваас доошгүй сондгой тооны гишүүнтэй байна.

4.7. Хяналтын зөвлөлийн гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар томилж чөлөөлнө.

4.8. Нийгэмлэгийн гүйцэтгэх удирдах ажилтан хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.

4.9. Хяналтын зөвлөл нь дараах үндсэн үүрэгтэй. Үүнд:

  1. Гүйцэтгэх удирдлага болон нийгэмлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих.
  2. Нийгэмлэгийн бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд тавих.

 

Тав. Удирдах зөвлөлийн хуралдах тоо, гишүүдийн хурлын ирц.

5.1. Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.

5.2. Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүний хүсэлтээр хуралдуулж болно.

5.3. Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувь хуралд оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.

 

Зургаа. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр

6.1. Удирдах зөвлөлийн шийлвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.

6.2. Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтлөнө.

6.3. Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргана.

6.4. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

 

Долоо. Хөрөнгө, санхүүжилт

7.1. Нийгэмлэг нь өөрийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэртэй байна.

7.2. Нийгэмлэг нь өөрийгөө санхүүжүүлэх үндсэн дээр ажиллах бөгөөд хөрөнгө, санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

  1. Гишүүдийн татвар, хандив.
  2. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хандив.
  3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого.
  4. Зээлийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

7.3. Байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулна.

 

Найм. Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах

8.1. Нийгэмлэгийг дараах нөхцөлд татан буулгана. Үүнд:

  1. Нийгэмлэгийн дүрэмд заасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй болсон буюу зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн тухай үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр гарсан.
  2. Нийгэмлэгийг татан буулгах тухай Монгол улсын шүүхийн шийдвэр гарсан.

8.2. Нийгэмлэгийг татан буулгасан тохиолдолд татан буугдах зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулна.

 

Ес. Дүрэм нэмэлт, өөрчлөлт оруулах

9.1. Нийгэмлэгийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ.

9.2. Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчлэж батласнаар хүчин төгөлдөр болно.