Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа

Япон улсын Гагнуурын техникийн нийгэмлэгийн үйл ажиллагааны тухай

Япон улсын гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний технологийн ололт амжилт, түүний хэрэгжилтийг бүх талаар дэмжин ажиллах зорилгоор 1949 оны 3 сарын 7-нд Японы Гагнуурын техникийн нийгэмлэг байгуулагджээ. Гагнуурын техникийн нийгэмлэг нь олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор гагнуурын шинжилгээ судалгааны үйл ажиллагаа, гагнуурчид болон гагнуурын инженер, техникийн ажилтаны сургалт, мэрэгшлийн эрх олголт, гагнуурын стандартчилал, олон нийтийн мэтгэлцээн хэлэлцүүлэгт түшиглэсэн гагнуурын техник, технологийн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг үйл ажиллагаанд онцгой анхаарал тавьж ажиллаж байна.

Японы гагнуурын техникийн нийгэмлэг нь бүтэц зохион байгуулалтын хувьд дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч 2, удирдах зөвлөлийн гишүүн 30, хяналт шалгалтын ажилтан 3, зөвлөх ажилтан 111, нийгэмлэгийн гишүүн байгууллага 236, гишүүн хувь хүн 286 байна.

1. Шинжилгээ судалгааны ажлын талаар

Өнөөдрийн байдлаар Японы Гагнуурын техникийн нийгэмлэг нь шинжилгээ судалгааны ажлыг үйлдвэрлэлийн тодорхой салбар бүрээр эрхлэн явуулж байгаагийн зэрэгцээ шинжилгээ судалгааны тодорхой чиглэл тус бүрээр тусад нь хороо байгуулж ажиллаж байна.

Шинжилгээ судалгааны ажил эрхлэн явуулдаг үйлдвэрлэлийн салбарууд:

  1. Гагнуурт хэрэглэглэх материал хариуцсан салбар
  2. Цахилгаан гагнуурын салбар
  3. Хийн гагнуур болон металл огтлох салбар
  4. Усан онгоц, ган хийцийн салбар
  5. Механик технологийн салбар
  6. Хөдлөх бүрэлдэхүүний салбар
  7. Автомашины салбар
  8. Барилгын салбар
  9. Төмөр, гангийн салбар
  10. Хатуу хайлцын гагнуурын салбар
  11. Зөөлөн хайлцын гагнуурын салбар

Шинжилгээ судалгааны тодорхой чиглэлээр ажиллаж байгаа хороонууд:

  1. Тусгай материалд гагнуур хийх судалгааны хороо
  2. Цөмийн техникийн судалгааны хороо
  3. Химийн үйлдвэрийн гагнуурын судалгааны хороо
  4. Роботжуулсан гагнуурын судалгааны хороо
  5. Металлын гадаргуугийн өөрчлөлт, боловсруулалтын судалгааны хороо
  6. Гагнаасан болон бусад холболтын технологийн хороо
  7. Лазераар материал боловсруулах технологийн хороо
  8. Үл эвдэх шалгалтын технологи хэрэглэх судалгааны хороо

Японы гагнуурын техникийн нийгэмлэгийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хороо нь үндэсний бодлого, судлагаанд тулгуурлан гагнуурчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны асуудлаар ажиллаж, стандарт гаргахын зэрэгцээ гагнаас болон бусад холболтын технологийн талаар лекц бэлтгэхэд анхаарлаа хандуулж ажиллаж байна.

2. Сургалтын талаар

Гагнуурын техникийн нийгэмлэг нь гагнуурын сургалтын байгууллагын хувьд гагнуурын технологийн чиглэлийн сургалт түүний дотор нарийн /халуун/ гагнуур, үл эвдэх шалгалтын технологийн сургалтыг байнга явуулдаг. Тухайлбал зөвхөн 2007 оны байдлаар гэхэд гагнуурын технологийн чиглэлийн сургалтыг нийт 59 удаа зохион байгуулж, 2600 хүн, халуун гагнуурын сургалтыг 60 удаа зохион байгуулж 600 хүн, үл эвдэх шалгалтын технологийн сургалтыг 5 удаа зохион байгуулж, 190 хүн суралцаж төгссөн байна. Сургалтын үйл ажиллагаа нь Японы гагнуурын техникийн нийгэмлэгийн нэг чухал үйл ажиллагаа бөгөөд сургалтын хороо нь түүний сургалтын агуулга, материалыг үе үе шалгаж байдаг байна.

3. Гэрчилгээ, итгэмжлэл олгож, чанарыг батлагаажуулах үйл ажиллагаа

Японы гагнуурын техникийн нийгэмлэг нь гагнуурчин, гагнуурын инженер, нарийн /халуун/ гагнуурын мэргэжилтэн, үл эвдэх шалгалтын компани зэргийг шалгаж батлагаажуулж байна. Гагнуурын техникийн нийгэмлэг нь гагнасан хийц хэсгүүдийн чанарыг гэрчилгээ олгож батлагаажуулдаг бөгөөд гагнуурчин болон гагнуурын инженерийн мэргэшлийн эрх олгох итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллагаар ажилладаг.

  1. Мэргэшсэн гагнуурчны гэрчилгээ олголтЯпоний гагнуурын техникийн нийгэмлэг нь нуман гагнуур, хагас автомат гагнуур, зэвэрдэггүй гангийн гагнуур, титаны гагнуур, хуванцар эдлэлийн гагнуур, JPI гагнуур, PC гагнуур болон суурийн тулгуурын гагнуур зэргийг хийж гүйцэтгэдэг гагнуурчдыг Японы үйлдвэрлэлийн стандарт болон Японы гагнуурын техникийн нийгэмлэгийн тодорхойлолтод нийцсэн үнэлгээгээр шалгаж, мэргэшсэн гагнуурчны гэрчилгээ олгодог. 2007 онй 4 сарын байдлаар нийт 200000 орчим хүнд гэрчилгээ олгоод байна
  2. Мэргэшсэн гагнуурын инженерийн гэрчилгээ олголтЯпоний гагнуурын техникийн нийгэмлэг нь гагнуурын ажилд техникийн хяналт явуулах туршлага, арга барил сайтай болон гагнуурын ажлыг удирдаж, гагнуурчдын ур чадварыг дээшлүүлэх чадвартай мэргэшсэн гагнуурын инженер нарт мөн гэрчилгээ олгож байна.Гагнуурын техникийн нийгэмлэг нь 2007 оны 10 сарын байдлаар хяналтын мэргэшсэн гагнуурын инженерийн гэрчилгээг 30000 хүнд, гагнуурын ажил удирдах мэргэшсэн инженерийн гэрчилгээг 1100 хүнд олгосон байна. 2001 оноос Гагнуурын олон улсын институттэй хамтран олон улсын мэргэшсэн гагнуурын инженерийн эрх олгох систем тогтоон ажиллаж байна.
  3. Зөөлөн хайлцын гагнуурын мэргэшлийн эрх олголт.Японий гагнуурын техникийн нийгэмлэг нь электрон багаж хэрэгслийн үйлдвэрлэлийн зөөлөн хайлцын гагнуурын ажил гүйцэтгэдэг инженер, зааварлагч, шалгагч, оператор нарт эрх олгож байгаа бөгөөд 2008 оны 1 сарын байдлаар 5000 хүн дээрхи мэргэшлийг эзэмшээд байна.
  4. Үл эвдэх шалгалтын ажил үйлчилгээ явуулдаг компаний эрх олголтЯпоний гагнуурын техникийн нийгэмлэг нь гагнасан хийц хэсгүүдийг үл эвдэх аргаар шалгадаг компаниудыг шалгаж эрх олгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 160 орчим компани ийм эрхтэй ажиллаж байна.
  5. Цахилгаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн гагнуурчны болон
    гагнуурын технологийн эрх олголтЯпоний гагнуурын техникийн нийгэмлэг нь 2000 оноос цахилгаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн гагнуурчны болон гагнуурын технологийн эрх олголтын тогтолцоог техникийн стандартад үндэслэн бий болгожээ.
  6. Барилгын ган хийцийн роботжуулсан гагнуурын
    операторын эрх олголтРоботжуулсан гагнуурын машины хэрэглээ өсч байгаатай холбогдон роботжуулсан ажилбарын үр дүнг дээшлүүлж чадах мэдлэгтэй, ур чадвартай, арга барил сайтай гагнуурын инженерийн шаардлага өсч байгаатай холбогдуулан Японий гагнуурын техникийн нийгэмлэг нь уран барилгын ган хийцийн роботжуулсан гагнуур гүйцэтгэгч операторын эрх олголтыг 2001 эхлэн хийж байна.
  7. БусадГагнуурын техникийн нийгэмлэг нь гагнуурын материал болон гагнасан хийц хэсгүүдийн гангийн төрөл, мөн түүнчлэн хийн гагнуурын болон хийн огтлогчийн тоног хэрэгсэл стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж батлагаажуулан гэрчилгээ олгож байна.

4. Олон улсын мэргэшсэн гагнуурын инженерийн гэрчилгээ олголт

Японы гагнуурын техникийн нийгэмлэг нь 2001 оноос Гагнуурын олон улсын институттэй хамтран олон улсын мэргэшсэн гагнуурын инженерийн эрх олгох систем тогтоон ажиллаж байна. Олон улсын хэмжээний дипломыг олон улсын гагнуурын инженер, олон улсын мэргэшсэн гагнуурын технологич, олон улсын мэргэшсэн гагнуурын мэргэжилтэн, олон улсын мэргэшсэн гагнуурын дадлагын мэргэжилтэн гэсэн төрлүүдээр батлагаажуулж олгож байна. Олон улсын мэргэшсэн гагнуурын хяналт шалгалтын ажилтны дипломын тогтолцоог 2004 оноос шинээр эхлүүлсэн.

5. Стандарт боловсруулж гаргах талаар

Японы гагнуурын техникийн нийгэмлэг нь гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний стандарт боловсруулж гаргах хүрээнд стандарт боловсруулж бэлтгэх, хянах, техникийн нөхцөл шаардлагыг батлаж нотлох чиглэлээр ажиллаж байна. Гагнуурын техникийн нийгэмлэг нь ялангуяа Японы стандартын байгууллага болон Олон улсын стандартын байгууллагын стандарт, стандартын төсөл, гагнууртай холбоотой бусад асуудлыг бэлтгэх, мөрдүүлэх ажил хийж байна.

6. Гагнуурчдын ажил мэргэжлийн уралдаан

Японы гагнуурын техникийн нийгэмлэг нь үндэсний хэмжээний гагнуурчдын ажил мэргэжлийн уралдааныг жил бүр гар нуман гагнуур болон хагас автомат нуман гагнуураар зохион байгуулж байна. Ийм уралдаан тэмцээнийг 53 удаа зохион байгуулаад байна.

7. Олон улсын хамтын ажиллагаа

Японы гагнуурын техникийн нийгэмлэг нь Олон улсын гагнуурын институтын үндсэн гишүүний хувьд олон улсын үүрэг хүлээн ажиллаж байгаа тул гагнуурын технологийн дэвшлийг олон улсын хүрээнд хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байгаа юм.

Японы гагнуурын техникийн нийгэмлэг нь Азийн гагнуурын холбоонд Япон улсыг төлөөлөн ажилладаг. Гагнуурын техникийн нийгэмлэг нь 11 улсын гагнуурын нийгэмлэгтэй техникийн гэрээ хэлэлцээртэй ажилладаг бөгөөд эдгээр нийгэмлэгтэй мэдээлэл солилцох замаар гагнуурын технологийг хөгжүүлэн өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Гагнуурын техникийн нийгэмлэг нь Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/- ийн тусламж дэмжлэгтэйгээр хөгжиж буй орнуудад зориулан гагнуурын технологийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж байна. Ийм дамжааг 1974 оноос эхлэн явуулсан бөгөөд жил бүр хөгжиж буй орнуудаас 10 гаруй хүнийг Япон улсад урьж, 6 сарын сургалтал хамруулдаг ба одоогоор 300 гаруй хүн төгсөөд байна. Мэргэжил дээшлүүлэх дамжаа төгссөний дараа гагнуурын мэргэжлээр олон улсын дипломтой болох боломжтой юм.

8. Гагнуурын үзэсгэлэн

Японы гагнуурын техникийн нийгэмлэг нь гагнуурын үзэсгэлэн гаргах арга хэмжээг Санпогийн зар сурталчилгааны байгууллагатай хамтран 2 жил дутам Японы Токио буюу Осако хотод зохион байгуулж байна.

Германы гагнуурын нийгэмлэг

  1. Боловсрол, мэргэжлийн сургалт, шалгалт, гэрчилгээ олголт.
    • Үндэсний стандарт, норм дүрмийн дагуу хийгдэх сургалт, шалгалт, гэрчилгээ олголт хариуцсан 30 гаруй хороо ажилладаг.
    • Боловсрол сургалт, шалгалт, гэрчилгээ олголттой холбоотой асуудлаар 80 гаруй олон эшт санал ирж байдаг.
    • Германы гагнуурын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн сургалтын 400 гаруй байгууллага ажилладаг бөгөөд түүнд суралцагчдын тоо 180000, нэг жилд шалгалт өгсөн хүний тоо 100000 хүрч байна.
      Гагнаасан холболтын технологи арга ажиллагаанд сонгон шалгаруулалтын аргаар шийдэл гаргадаг .
  2. Технологи, стандарт, гэрчилгээ олголт
    • Гагнаасан холболтын технологийн арга ухааныг тогтоосон баримт бичиг гаргах ба үндэсний болон олон улсын технологийг хэрэглээнд шилжүүлэх ажил хариуцсан 250 хороо, 2500 шинжээч ажилладаг,
    • 1100 стандарт, норм дүрэм мөрдөгдөж, 20 бага хурал, үзэсгэлэн яармаг зохиогдож, компаний гэрчилгээ, зөвшөөрөл 10000 гаруй олгогдож байдаг.
    • 2000 компани, 160 хамтарсан байгууллага, 140 институт болон бусад байгууллагын шинжээч нар ажиллаж байна.
  3. Шинжилгээ судалгаа
    • Германы гагнуурын нийгэмлэгийн шинжилгээ судалгааны байгууллага:
    • Үйлдвэр, институтэд энэ чиглэлээр 13 хороо, 500 шинжээч ажиллаж байна
    • Нийгмийн салбарын болон хэмнэлтйн сангийн санхүүжилтээр жил бүр 80 гаруй судалгаа шинжилгээний төсөл хэрэгжиж байна.
    • Шинжилгээ судалгааны 65 институт, 250 компани ажиллаж байна.
  4. Орон нутгийн сүлжээ
    • Орон нутгийн гишүүдэд үйлчлэх дүүргийн 86 салбар, улсын 14 салбар ажиллаж байна.
    • Германы гагнуурын нийгэмлэгийн өөрийн сургалтын байгууллага (гагнуурын сургалт, судалгааны институт ороод) 40 гаруй байдаг.
    • Үйлдвэр, уран дарханы газар, байгууллага (2600 гишүүн компани) болон хувь хүмүүс нийлээд 19000 гишүүдтэй

German welding society

The joining specialists society publishing house

  1. Education, training, examination and certification
    • Over 30 committees for training, examination and certification according to national rules
    • 80 diffirent offers for education, examination and certification
    • 400 DVS- recognized educational establishments; 180000 participants and
      100000 examinations per year 

       

      Competitive solutions for joining technology

  2. Technology, standardization and certification
    • 250 committees and 2,500 experts document the state of the art in joining technology;
      national and international technology transfer for application
    • 1,100 codes of practice /guidelines/ standards, 20 conferences and fairs and over 10000 cases of company certification and recognition
    • Experts from 2,000 companies, 160 corporate bodies and 200 institutes and miscellaneous establishment
  3. Research
    • DVS Research Assosation: 13 committees and 500 experts from industry and institutes
    • Over 80 research projects per year, financed by funds from the public sector and the economy
    • research institutes and 250 companies
  4. Regional network
    • 86 district branches and 14 state branches look after the members at the regional level
    • Over 40 of DVS’s own operative establishments (including Welding Training and Research Institutes)
    • 19,000 members: industry, skilled trades, organizations and individuals (2,000 member companies )