Азийн гагнуурын холбоо хурал зөвлөгөөн

АЗИЙН ГАГНУУРЫН ХОЛБОО

Азийн гагнуурын холбоо (АГХ) нь Ази тивийн орнуудын гагнуурын нийгэмлэг, институт, холбооноос бүрэлдэн байгуулагддаг. Анх Японы Гагнуурын инженерийн нийгэмлэг болон Сингапурын Гагнуурын нийгэмлэг хамтран санаачлаж Азийн гагнуурын холбоог 2004 онд байгуулжээ. АГХ нь Азийн орнуудын эдийн засгийн болон технологийн хөгжил, дэвшлийн хүрээнд Ази тивийн гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний хамтын ажиллагааны ололт амжилтад түшиглэн шинжлэх ухааны мэдээлэл, мэдлэгийг харилцан солилцох замаар гагнуурын ажлын технологийг сайжруулж, улмаар энэ чиглэлээр харилцан бие биедээ туслан дэмжиж байх зорилготой байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Азийн гагнуурын холбоо нь өнөөдрийн байдлаар  Япон, Хятад, Энэтхэг, Малайз, Индонез, Солонгос, Филиппин, Тайланд, Вьетнам, Иран, Сингапур, Монгол, зэрэг 12 орны гишүүнчлэлтэй байна.

Азийн гагнуурын холбоо нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллаж байна.  Үүнд:

  1. Гагнуурын ажлын ур чадвар, мэргэшлийг тодорхой стандарттай болгох.
  2. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний шинжлэх ухаан, техникийн мэдээллийн харилцан солилцоог өргөжүүлэх, гагнуурчдад гагнуурын ажлын талаархи мэдлэг, гагнуур хийх ур чадварыг эзэмшүүлэхэд туслах.
  3. Азийн гагнуурын холбооны гишүүдийг гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний нийтлэг стандарттай болгох, холбооны албан ёсны бүтцийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх.
  4. Гагнуурчин болон гагнууртай холбоотой мэргэжлийн ажилтнуудын сургалт, дадлагажилт, мэргэшил олголт, аттестатчилалын талаар нийтлэг зөвлөмж гаргаж байх.
  5. Гагнуурчны мэргэшил, үр бүтээмжийг дээшлүүлэх.
  6. Гагнуурчны ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор мэдээллийн технологит үндэслэсэн бүтэц, удирдлагыг хөгжүүлэх.
  7. Гагнуурчны дадлагажилтын стандартчиллын асуудал болон гагнуурын олон улсын үйл ажиллагааны талаар нийтлэг, нэгдмэл байдлаар ажиллах.
  8.  Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээтэй холбоотой олон улсын стандарт гаргах үйл ажиллагаанд Азийн гагнуурын холбооны оруулах хувь нэмрийг өсгөх.
  9. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний  өртөг нь үр бүтээл ихтэй, ашигтай  байх чиглэлийг дэмжих.
  10. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулах эрэлт хэрэгцээ, сонголтыг Ази тивд нэмэгдүүлэх.
  11. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний эдийн засгийн өсөлт, технологийг өндөр хурдацтай болгох.
  12. Хөгжиж буй орнуудыг хоорондоо ижил төстэй орчин үеийн стандарттай болгон төгөлдөржүүлэх.
  13. Ерөнхий мөрийн хөтөлбөрт түшиглэн сайн сайхан Ази тивийг бүтээн байгуулах.

Азийн гагнуурын холбооны урилгаар ММСГН-ийн гүйцэтгэх захирал Г. Дорж, зохицуулагч Ц. Ганбүргэд нар 2008 оны 11 дүгээр сарын 16-18-ний өдөр Япон улсын Киото хотод зохион байгуулагдсан Олон улсын гагнуурын үйлдвэрлэлийн 8-р хурал болон Азийн гагнуурын холбооны 11-р хурлын үйл ажиллагаанд оролцсон бөгөөд АГХ-ны энэ хурлаар ММСГН АГХ-ны гишүүнээр элссэн юм.

ММСГН Азийн гагнуурын холбоон гишүүн болсноор Азийн орнуудын гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний тэргүүний ололт амжилт, шинэ техник, технологитой танилцах, Азийн гагнуурын холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох өргөн боломжтой болсон.

Азийн гагнуурын холбооны ээлжит хурлууд:

-  Сингапурт 2009 оны 7 сард  Удирдах зөвлөлийн 12-р хурал , ажлын хэсгийн 4 –р хурал

- Токиод 2010 оны 4 сард Удирдах зөвлөлийн 13 -р хурал, ажлын хэсгийн 5-р хурал

- Малайзын Кучин Саравакад 2010 оны 6 сард ажлын хэсгийн 6-р хурал

- Энэтхэгийн Шинэ Делид Удирдах зөвлөлийн  14-р хурал, ажлын хэсгийн 7-р хурал

-  Шанхайд 2011 оны 6 сард Удирдах зөвлөлийн 15-р хурал, ажлын хэсгийн  8 –р хурал

-  Индонезид 2011 оны 11 сард Удирдах зөвлөлийн 16-р  хурал, ажлын хэсгийн  9–р хурал

- Японы Осакад 2012 оны 4 сард Удирдах зөвлөлийн 17-р хурал, ажлын хэсгийн 11–р хурал

- Тайландад 2012 оны 11 сард Удирдах зөвлөлийн 18-р хурал, ажлын хэсгийн  11–р хурал

- Сингапурт 2013 оны 7 сард Удирдах зөвлөлийн 19-р хурал, ажлын хэсгийн 12-р хурал

Эдгээр хурлуудаар Азийн мэргэшсэн гагнуурчны эрх олгох ерөнхий тогтолцоо буй болгох, энэ ажлын хүрээнд Хайлуулж гагнах гагнуураар гагнуурчдыг шалгаж эрх олгох үед Азийн гагнуурын холбооны баримтлах зарчим, АГХ-ны сургалт, боловсролын  хөтөлбөрийг хэрэгжүүлэх этгээдэд зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, Шалгалт явуулах эрх бүхий этгээдэд тавигдах шаардлага, Шалгалт явуулах эрх бүхий этгээдэд тавигдах аудитын шаардлага зэрэг үндсэн дүрэм, баримт бичгүүд, мөн тэдгээрийг хэрэгжүүлэхтхэй холбоотой заавар журам, АГХ Олон улсын гагнуурын институын хамтын ажиллагаа, гагнуурын стандартчиллын асуудал, ажиллах хүчний оновчтой тогтолцоо, олон улсын гагнуурын үзэсгэлэн яармаг, олон улсын гагнуурын уралдаан тэмцээн зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж шийдвэрлэж байсан.

    Хурлын албан ёсны материалууд ММСГН-т хадгалагдаж байгаа.