Мэргэшсэн Гагнуурчныг мэргэшүүлж эрх олгох дүрэм

Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн

ажилтан нарыг мэргэшүүлж эрх олгох дүрэм

(ЭХНД–1–11-01- 09)

1. Ерөнхий зүйл

1.1. Энэ дүрмээр гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж эрх олгох шалгалтыг тэдний онолын ба дадлагын бэлтгэл хангагдсан эсэхийг тогтоон мэдлэг, ур чадварыг нь шалгаж, хяналтад хамаарах хариуцлагатай хийц, объект (зуух, даралтат сав, шугам хоолой, кран, лифт зэрэг) дээр ажил гүйцэтгэх нарийн мэргэшлийн эрх олгох зорилгооор явуулна.

1.3. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгох тогтолцоо гэдэг нь хяналтад хамаарах хариуцлагатай хийц, объектын үйлдвэрлэлт, шинэчлэл, угсралт, засварын ажил гүйцэтгэдэг гагнуурчин болон тухайн ажлыг удирдаж, хяналт тавьдаг гагнуурын инженер техникийн ажилтан нарын ур чадварыг шалгаж, эрх олгох үйл ажиллагааны дэг журмыг тодорхойлсон цогц шаардлага мөн.

1.4. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгох тогтолцоо нь дараахь зүйлийг тогтоож тодорхойлно. Үүнд:

1.4.1. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний чиглэлээр ажилладаг гагнуурын инженер техникийн ажилтан, гагнуурчдын мэргэшлийн түвшин.

          1.4.2. Гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох тогтолцооны бүтэц, ажиллах зарчим.

          1.4.3. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын боловсрол, тусгай бэлтгэлд тавигдах шаардлага.

          1.4.4. Гагнуурчныг мэргэшүүлж, эрх олгох шалгалтын журам.

          1.4.5. Гагнуурын инженер техникийн ажилтныг мэргэшүүлж, эрх олгох шалгалтын журам.

          1.4.6. Мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын бүртгэл явуулах журам.

1.5. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгох тогтолцооны хүрээнд гагнуурын инженер техникийн ажилтан, гагнуурчдын мэргэшлийн түвшинг доор зааснаар тогтооно. Үүнд:

          А. I түвшин – мэргэшсэн гагнуурчин.

          Б. II түвшин – мэргэшсэн гагнуурын мастер

          В. III түвшин – мэргэшсэн гагнуурын технологи÷

          Г. IV түвшин – мэргэшсэн гагнуурын инженер

1.6. Мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нар нь тэдгээрийн мэргэшлийн гэрчилгээнд заасан гагнуурын тухайн төрлийн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

1.7. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгох байгууллагын үйл ажиллагаанд оролцдог гагнуурын инженер техникийн ажилтан, багш сургагч нар нь гагнуурын сургалт, мэргэшлийн эрх олгох ажлын чиглэлээр эрх авсан байх ёстой.

1.8. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээтэй холбогдол бүхий гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгохтой холбогдсон үндсэн ойлголт, нэр томъёо, тодорхойлолтыг энэ дүрмийн нэгдүгээр хавсралтад зааснаар хэрэглэнэ.

2. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгох тогтолцооны зохион байгуулалтын бүтэц

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох шалгалтад заавал оролцоно.

2.1. Гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох тогтолцоо нь доорхи зохион байгуулалтын бүтэцтэй байна. Үүнд:

          2.1.1. Гагнуурын ажил үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр бодлого явуулах салбарын яамд, стандартчилал, хэмжилзүйн байгууллага.

          2.1.2. Гагнуурын ажлын чанарт хяналт тавих мэргэжлийн хяналтын байгууллага.

          2.1.3. Гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй, олон улсын гишүүнчлэл бүхий итгэмжлэгдсэн гагнуурын мэргэжлийн холбоо, түүний салбар төв.

2.2. Салбарын яамд, стандартчилал, хэмжилзүйн байгууллага нь гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгохтой холбогдсон дүрэм, стандартыг батлан гаргаж хэрэгжүүлнэ.

2.3. Мэргэжлийн хяналтын байгууллага. нь гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгохтой холбогдсон дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд улсын байцаагч нь гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох шалгалтад оролцоно.

2.4. Гагнуурын мэргэжлийн холбоо нь дараахь үүргийг хүлээж ажиллана.Үүнд:

          2.4.1. Гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох шалгалт авахтай холбогдсон аргачилсан заавар, норм дүрэм, стандартын төсөл боловсруулж, батлуулахаар холбогдох байгууллагад оруулах.

          2.4.2. Гагнуурчдын ур чадварыг шалгаж, эрх олгох шалгалт авах салбар төвийн үйл ажиллагаанд шалгалт хийх.

          2.4.3. Шалгалт авах салбар төвийн ажилд аргачилсан заавар, зөвлөмж өгөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх.

          2.4.4. Гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох шалгалтыг цаашид боловсронгуй болгох үүднээс шалгалт авах салбар т!вийн үйл ажиллагааны туршлага болон ижил төстэй ажил үйлчилгээ явуулдаг олон улсын байгууллагын үйл ажиллагааны туршлагыг нэгтгэн дүгнэж байх.

2.5. Гагнуурын мэргэжлийн холбоо болон түүний салбар төв нь мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын мэдлэг, ур чадварыг энэ дүрмийн шаардлагад нийцүүлэн шалгах ажлыг зохион байгуулах ашгийн бус гүйцэтгэх байгууллага байна.

2.6. Мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын шалгалтыг гагнуурын мэргэжлийн холбоо, түүний салбар төв болон тэдгээрийг бэлтгэж байгаа үйлдвэрлэлийн бааз бүхий сургалтын байгууллага дээр авна.

2.7. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгох шалгалтыг гагнуурын мэргэжлийн холбооноос томилсон шалгалтын комисс авна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний II, III, IV түвшингээр мэргэшсэн гагнуурын инженер техникийн ажилтан нар орсон байна.

2.8. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгох шалгалтын комиссын бүрэлдэхүүн нь дараахь шаардлагыг хангасан байна.Үүнд:

          2.8.1. I түвшингийн мэргэшсэн гагнуурчны шалгалтын комисст IV түвшингийн мэргэшсэн гагнуурын инженер техникийн ажилтан нэгээс доошгүй, III буюу II түвшингийн мэргэшсэн гагнуурын инженер техникийн ажилтан хоёроос доошгүй байна.

          2.8.2. II, III түвшингийн шалгалтын комисст IV түвшингийн мэргэшсэн гагнуурын инженер техникийн ажилтан нэгээс доошгүй, III түвшингийн мэргэшсэн гагнуурын инженер техникийн ажилтан хоёроос доошгүй байна.

          2.8.3. IV түвшингийн шалгалтын комисст IV түвшингийн мэргэшсэн гагнуурын, инженер техникийн ажилтан гурваас доошгүй байна.

          2.9. Мэргэшсэн гагнуурчны болон мэргэшсэн гагнуурын инженер техникийн ажилтны шалгалтад сайн бэлтгэсэн горилогч нь шалгалт авах аль ч төв дээр шалгалтад орох эрхтэй. Мэргэшсэн гагнуурчдын гэрчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүчинтэй.

3. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын мэргэшлийн бэлтгэлд тавигдах шаардлага

Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын мэргэшлийн бэлтгэлийн түвшин, тэдний гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний чиглэлийг харгалзан гагнуурын тоноглол, үндсэн болон гагнуурын материал, гагнуурын технологи, гагнаасан холболтын чанарын хяналт шалгалт, гагнаасан холболтын гэмтэл согог, тэдгээрийг засах арга, түүнчлэн гагнуурын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх журам зэргийг энэхүү хөтөлбөрò тусгаж өгсөн байна.

3.1. Аль нэг түвшингээр мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын эрх олгох шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь хоёрдугаар хавсралтын нэгдүгээр хүснэгтэд заасан шаардлагад нийцсэн ер!нхий боловсролтой, мэргэшлийн бэлтгэлтэй байх ёстой.

3.2. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нар нь шалгалтад орохын өмнө хяналтын байгууллагын батласан хөтөлбөрийн дагуу тусгай сургалтад хамрагдсан байна.

3.3. Шалгалтад орох гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний чиглэлээр /гагнуурчнаар/ ажилласан байвал зохих хугацаанд тавих шаардлагыг хангасан байна. Дүрмийн хоёрдугаар хавсралтын 2, 3-р хүснэгтэд тус тус заасан болно.

4. Мэргэшсэн гагнуурчны эрх олгох шалгалт

Шалгалт авч эрх олгох байгууллагаас тусгайлан аргачилсан баримт бичиг боловсруулсаны үндсэн дээр өөр бусад төрлийн /аргын/ гагнуураар, тухайлбал контактан гагнуур, сэргээх ба хүчжүүлэх шаваас, мөн металл бус материалын болон бусад гагнуураар эрх авах шалгалт авахад энэ дүрмийг хэрэглэж болно.

4.1. Гагнуурчин нь хайлуулж гагнах тодорхой т!рлийн гагнуур хэрэглэн гараар болон механикжуулсан /хагас автоматжуулсан/, автоматжуулсан аргаар улсын хяналтад хамаарах хийц, объектод шаваас буюу гагнуурын ажил хийж гүйцэтгэх эрх авах зорилгоор шалгалтад орно.

4.2. Эрх олгох шалгалт өгсөн гагнуурчин нь I түвшингийн мэргэшсэн гагнуурчны эрх авна.

4.3. Мэргэшсэн гагнуурчны эрх олгох шалгалтыг анхдагч, нэмэлт, ээлжит, ээлжит бус гэж ангилна.

4.4. Мэргэшсэн гагнуурчны эрх олгох анхдагч шалгалтыг хяналтад хамаарах хийц, объектод гагнуурын ажил /шаваас хийх/ хийх эрх өмнө нь аваагүй гагнуурчин өгнө.

4.5. Нэмэлт шалгалтыг эрх олгох анхдагч шалгалт өгсөн боловч мэргэшсэн гагнуурчны гэрчилгээ /цаашид гэрчилгээ гэх/-нд нь заагдаагүй гагнуурын ажил хийх болсон, эсвэл гэрчилгээнд нь заасан гагнуурын ажлыг хийхгүйгээр 6 сар завсардсан гагнуурчин өгнө. Нэмэлт шалгалтын үед гагнуурчин нь тусгай болон дадлагын шалгалт өгнө.

4.6. Ээлжит шалгалтыг гэрчилгээнд нь заасан гагнуурын ажил гүйцэтгэх хүчинтэй хугацааг сунгуулах зорилгоор бөх мэргэшсэн гагнуурчин өгнө. Ээлжит шалгалтын үед гагнуурчин нь тусгай болон дадлагын шалгалт өгнө.

4.7. Ээлжит бус шалгалтыг гагнуурын технологийн зөрчил гаргаснаас буюу үйлдвэрлэл дээр гүйцэтгэсэн гагнаасан холболт нь чанарын шаардлагыг удаа дараа хангаж чадахгүй байснаас төр хугацаагаар гагнуурын ажил хийх эрхгүй байсан мэргэшсэн гагнуурчин өгнө. Ээлжит бус шалгалтын үед гагнуурчин нь ер!нхий шалгалт, тусгай болон дадлагын шалгалт өгнө.

4.8. Мэргэшсэн гагнуурчны эрх олгох анхдагч шалгалтад доорхи шаардлага хангасан гагнуурчин орж болно. Үүнд:

          4.8.1. Гагнуурчны мэргэжлийн 4-өөс доошгүй зэрэгтэй байх.

          4.8.2. Мэргэжлээрээ үйлдвэрлэл дээр ажилласан байх хугацааг хангасан байх.

          4.8.3. Мэргэшсэн гагнуурчны эрх авах гагнуурын ажлын чиглэлээр онолын болон дадлагын бэлтгэлийг тусгайлан хийсэн байх.

          4.8.4. Хэрвээ гагнуурчин гагнуурын ажлыг гараар гүйцэтгэж байсан туршлагатай бол энэ хугацааг механикжуулсан болон автоматжуулсан аргаар эрх олгох шалгалтын гар гагнуураар ажилласан байх хугацаанд оруулан тооцож болно.

          4.8.5. Хэрвээ гагнуурчин механикжуулсан аргаар гагнуурын ажил хийж байсан туршлагатай бол энэ хугацааг автоматжуулсан аргаар эрх олгох шалгалтын механик аргаар ажилласан байх хугацаанд оруулан тооцож болно.

4.9. Мэргэшсэн гагнуурчны шалгалтад орж буй гагнуурчин нь гагнуурын ажлыг технологийн баримт бичиг болон аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг баримтлан гүйцэтгэх ёстой.

4.10. Мэргэшсэн гагнуурчнаас шалгалт авахдаа “Гагнуурчдын эрх олгох шалгалт. Хайлуулж гагнах гагнуур” MNS EN 287-1: 2001 улсын стандартын шаардлага болон холбогдох бусад дүрэм журмын шаардлагыг баримтлана.

5. Гагнуурын инженер техникийн ажилтны мэргэшлийн эрх олгох шалгалт

5.1. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний II, III, IV түвшингийн гагнуурын инженер техникийн ажилтны мэргэшлийн эрх олгох шалгалтыг хяналтад хамаарах хариуцлагатай хийц, объектын үйлдвэрлэлт, шинэчлэл, угсралт, засварын үеийн ажил үйлчилгээний чиглэлээр явуулна.

5.2. Гагнуурын инженер техникийн ажилтныг мэргэшүүлж, эрх олгох үйл ажиллагаа нь дараахь чиглэлтэй байна. Үүнд:

          5.2.1. Гагнуурын ажил хийж гүйцэтгэх үед техникийн удирдлагаар хангах, хяналт шалгалт хийх, үүний дотор гагнуурын ажил гүйцэтгэхэд шаардлагатай техникийн бэлтгэл ажлыг зохион байгуулах болон гагнуурын технологи, баримт бичиг боловсруулах.

          5.2.2. Гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, ур чадварыг шалгаж, эрх олгоход оролцох.

5.3. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэдэг ажил олгогч нь мэргэшлийн бэлтгэлийн ямар түвшинтэй гагнуурын инженер техникийн ажилтныг эрх олгох шалгалтад оруулах асуудлыг хяналтын байгууллагатай зөвшилцөн тогтооно.

5.4. Гагнуурын инженер техникийн ажилтны мэргэшлийн эрх олгох шалгалтыг дараахь инженер техникийн ажилтан заавал өгнө. Үүнд:

          5..4.1. II түвшингийн шалгалтыг гагнуурын ажил хийж байгаа гагнуурчинд бичгээр буюу амаар заавал биелүүлэх үүрэг өгдөг инженер техникийн ажилтан /мастер, даамал зэрэг/.

          5.4.2. III түвшингийн шалгалтыг үйлдвэрлэлийн аль нэг хэсгийн гагнуурын ажлыг удирдаж явуулдаг болон гагнуурын технологийн баримт бичгийг гаргахад гарын үсэг зурдаг инженер техникийн ажилтан /хэсэг, лаборатори, салбарын дарга, ажлын хэсгийн удирдагч зэрэг/.

          5.4.3. IV түвшний шалгалтыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын гагнуурын албаны удирдлага болон гагнуурын бүхий л төрлийн ажлыг гүйцэтгэх техникийн баримт бичгийг батладаг инженер техникийн ажилтан /ерөнхий инженер, түүний орлогч зэрэг/.

5.5. Гагнуурын инженер техникийн ажилтаны мэргэшлийн эрх олгох шалгалтад гурав дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан инженер техникийн ажилтан орно.

5.6. Гагнуурын инженер техникийн ажилтаны мэргэшлийн эрх олгох шалгалтыг анхдагч, нэмэлт, ээлжит, ээлжит бус гэж ангилна.

5.7. Анхдагч шалгалтыг гагнуурын инженер техникийн ажилтан нь 5.2-т заасан ажилд орохын өмнө өгнө.

5.8. Нэмэлт шалгалтыг анхдагч шалгалт !гс!н гагнуурын мэргэшсэн инженер техникийн ажилтан дараахь тохиолдолд өгнө. Үүнд:

          5.8.1. Гэрчилгээнд нь заагдаагүй гагнуурын аль нэг төрлийн ажил үйлчилгээ хийх болсон үед.

          5.8.2. Гагнуурын ажил үйлчилгээтэй холбогдолтой шинэ норматив баримт бичиг мөрдөгдөхөөр гарсан үед.

          5.8.3. Гагнуурын мэргэжлийн ажил хийхгүйгээр 6 сар завсардсан үед.

5.9. Гагнуурын мэргэшсэн инженер техникийн ажилтан нь түүний мэргэшлийн гэрчилгээнд заагдсан гагнуурын тодорхой төрлийн ажил үйлчилгээг гүйцэтгэх хүчинтэй хугацааг сунгуулах зорилгоор ээлжит шалгалт өгнө.

5.10. Гагнуурын мэргэшлийн инженер техникийн ажилтан нь мэргэшлийн гэрчилгээнд
заагдсан гагнуурын тодорхой төрлийн ажил үйлчилгээг ажил олгогч буюу хяналтын
байгууллагын албан ёсны шаардлагаар түр хугацаагаар хийх эрхгүй болсон тохиолдолд
дахин ажлаа хийх эрх авах зорилгоор ээлжит бус шалгалт өгнө.

5.11. Гагнуурын мэргэшлийн инженер техникийн ажилтаны нэмэлт буюу ээлжит бус
шалгалтын өмнө тэдний онолын тусгай бэлтгэл сургалт явуулах хугацааг ажил олгогчийн
хүсэлтийг үндэслэн батлагдсан хөтөлбөрт нийцүүлэн мэргэшлийн эрх олгох байгууллага
тогтооно.

5.12. Гагнуурын мэргэшлийн инженер техникийн ажилтанаас мэргэшлийн эрх олгох
шалгалт авахдаа холбогдох стандарт, дүрэм журмын шаардлагыг баримтлана.

6. Мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтаны бүртгэл

Анхдагч шалгалт өгч эрх авсан I түвшингийн гагнуурчны гэрчилгээний хүчинтэй

хугацаа 2 жил, II, III түвшингийн гагнуурын инженер техникийн ажилтны гэрчилгээний

хүчинтэй хугацаа 3 жил, харин IV түвшингийнх 5 жил байна.

6.1. Шалгалт өгч эрх авсан мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн
ажилтан нарт стандартаар тогтоосон загварын гэрчилгээ олгоно.

6.2. Эрх олгосон мэргэшлийн гагнуурчин болон гагнуурын инженер техникийн ажилтан
нарыг мýðãýøñýí ãàãíóóð÷èí болон гагнуурын инженер техникийн ажилтан нарын
тусгай бүртгэлд оруулна. Энэ бүртгэлийн ажлыг мэргэшсэн гагнуурчин болон гагнуурын
инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлж, эрх олгох байгууллага гагнуурын
мэргэжлийн холбоо хариуцаж явуулна.

7. Дүрмийн мөрдөлтөд хяналт тавих

7.1. Мэргэжлийн хяналтын байгуулллагаас гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох
байгууллагад ээлжит хяналт шалгалт хийх замаар энэ дүрмийн мөрдөлтөд хяналт тавьж
ажиллана.

1-р хавсралт

Энэ дүрэмд хэрэглэсэн үндсэн ойлголт, нэр томъёо, тодорхойлолт

Мэргэшлийн бэлтгэл сургалт – гагнуурын ажил үйлчилгээнд тавигдах зорилтыг

зохих ёсоор хийж гүйцэтгэж чадахуйц мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг

гагнуурчид болон инженер техникийн ажилтнуудад эзэмшүүлэх үйл ажиллагаа.

Гагнуурчдын мэргэшлийн түвшин – гагнуурчин болон гагнуураар мэргэшсэн
инженер техникийн ажилтаны хяналтад хамаарах хийц, объектод гагнуурын зохих
төрлийн ажил үйлчилгээ хийж гүйцэтгэх чадварыг энэ дүрмийн шаардлагад
нийцүүлэн үнэлж тодорхойлсон зэрэг.

Тусгай бэлтгэл сургалт –хяналтад хамаарах хийц, объектод хийгдэх гагнуурын
ажлын онцлогийг харгалзан зайлшгүй эзэмшүүлэх шаардлагатай онолын мэдлэг,
дадлагын ур чадварын сургалт.

Ерөнхий шалгалт – гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний онолын болон
дадлагын үндсэн мэдлэгийн шалгалт.

Тусгай шалгалт – тодорхой объект дээр гагнуурчин болон гагнуурын инженер
техникийн ажилтан нараас тэдний хийж гүйцэтгэх гагнуурын технологийн
онцлогоос хамааруулж авах мэдлэгийн шалгалт

Түвшин

Ерөнхий боловсролын

бэлтгэл

Гагнуурын мэргэшлийн

бэлтгэл сургалт

I

Бүрэн, бүрэн бус дунд

Батлагдсан хөтөлбөрийн дагуу тусгай курс, дамжаа,

техникийн мэргэжлийн сургуулиар бэлтгэгдсэн

II

Бүрэн дунд,

техникийн дунд, дээд

Батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад

хамрагдсан

III

Техникийн дээд,

гагнуурын

үйлдвэрлэлийн

техникийн дунд

Батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад

хамрагдсан

IV

Гагнуурын

үйлдвэрлэлийн

тусгай дээд

Батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад

хамрагдсан

2-р хавсралт

Мэргэшсэн гагнуурчдын шалгалтад орох хүмүүст тавих шаардлага

1-р хүснэгт. Ерөнхий болон мэргэжлийн сургалтад тавих шаардлага

Тайлбар:

Гагнуурын үйлдвэрлэлийн тусгай дээд боловсролыг техникийн дээд боловсролтой

хүн дээд сургууль буюу институтад мэргэжил дээшлүүлэх замаар бэлтгэгдсэн байж

болно,

IV түвшингийн гагнуурын мэргэжилтэн нь гагнуурын үйлдвэрлэлийн тусгай дээд
боловсрол эзэмшээгүй байж болох бөгөөд харин гагнуурын чиглэлийн техникийн
шинжлэх ухааны эрдмийн зэрэг, цолтой хүн байж болно.

2-р хүснэгт. Мэргэшсэн гагнуурчны эрх олгох анхдагч шалгалтад орох гагнуурчны мэргэжлээрээ ажилласан байх хугацаанд тавигдах шаардлага.

Гагнаас болон шаваас хийж

гүйцэтгэх арга

Гагнуурын ямар нэг аргыг хэрэглэн

гагнуурчнаар ажилласан байх доод

хугацаа, сараар

Хамгаалалтын хийтэй, хайлдаг буюу

хайлдаггүй электрод хэрэглэн нуман болон

хийн гагнуурыг гараар гүйцэтгэх, мөн

механикжуулсан /хагас автомат/ аргаар

гагнуур хийх, үүнд хавтгай самбарт хоолой

гагнах орно.

12

Инертийн хийтэй, хайлдаггүй электрод

хэрэглэн нуман болон хийн гагнуурыг

гараар гүйцэтгэх, жац хэрэглэн

механикжуулсан ба автомат аргаар гагнуур

хийх, хамгаалалтын хийтэй, хайлдаг буюу

хайлдаггүй электрод хэрэглэн автомат

аргаар гагнуур хийх,

мөн цахилгаан шааргын, электрон

цацрагийн, плазмын аргаар гагнуур хийх

6

Ерөнхий боловсрол

Ажилласан хугацаа, сараар

II түвшингийн шалгалт

III түвшингийн шалгалт

IV түвшингийн шалгалт

Эрх олгох шалгалтад ороогүй

II түвшингийн гагнуурын инженер техникийн ажилтан

Эрх олгох шалгалтад ороогүй

III түвшингийн гагнуурын инженер техникийн ажилтан

Эрх олгох шалгалтад ороогүй

Гагнуурын үйлдвэрлэлийн техникийн дээд

6

6

18

12

36

Гагнуурын үйлдвэрлэлийн техникийн дунд

9

9

24

-

-

Техникийн дээд, дунд

12

12

36

-

-

Дунд

36

-

-

-

-

3-р хүснэгт. Эрх олгох анхдагч шалгалтад орох гагнуурын мэргэжилтэн, инженер техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан байх хугацаанд тавигдах шаардлага.

(Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 01 сарын 25-ны 21 тоот тушаалаар батлав)

Гагнуурын Мэргэшлийн Эрх Олгох Шалгалт Зохион Байгуулах Тухай

Гагнуурчны мэргэжлийн ур чадварыг үнэлж, эрх олгох шалгалтын өргөдөл