Гишүүнд элсэх зөвлөмж

Нийгэмлэгийн гишүүнд элсэн орох зөвлөмж

  1. Зорилго ММСГН-ийн зорилт,үйл ажиллагааны чиглэлийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах сонирхол бүхий аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн сайн дурын үндсэн дээр тус нийгэмлэгт элсэн орж болно. Нийгэмлэгт элсэн орсон гишүүд нь элсэлтийн болон гишүүнчлэлийн татвартай байна. Гишүүнчлэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд нийгэмлэгээс үзүүлэх төлбөр бүхий ажил үйлчилгээг эхний ээлжинд 10-аас доошгүй хувийн хөнгөлөлт (Жишээ нь мэргэжлийн гагнуурчнаас шалгалт авах төлбөр 50000 төг гэж тооцвол 5000 төг-ийн хөнгөлөлт эдлэнэ гэх мэт ) эдлэх боломж олгоно.
  2. Гишүүнчлэлийн ангилал
    1. Аж ахуйн нэгж, байгууллага
    2. Хувь хүн
  3. Гишүүнчлэлийн татвар

    Тайлбар: Элсэлтийн татвар нь тухайн жилийн татвар байх болно. Гишүүний татвараа жил бүрийн 1 – р улиралд дотор төлнө. Нийгэмлэгийг сонирхож дэмжигч аж ахуйн нэгж байгууллага хувь хүн хандив өгч болно.

    1. Аж ахуйн нэгж, байгууллага
      • 1-р ангилал, 10-аас дээш гагнуурчинтай үед жилийн 1000000-аас доошгүй төг
      • 2-р ангилал, 3- 10- гагнуурчинтай үед жилийн 500000-аас доошгүй төг
      • 3-р ангилал, 3-аас доош гагнуурчинтай – жилийн 200000- төг
    2. Хувь хүн
      • Гагнуурын мэргэжлийн инженер техникийн ажилтан – жилийн 30000 төг
      • Гагнуурчин – жилийн 20000 төг
    1. Аж ахуйн нэгж, байгууллага
      Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын чиглэлээр ажил үйлчилгээ, эрхлэдэг аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураараа нийгэмлэгийн гишүүнээр элсэж болох бөгөөд Хавсралт №1 – д заасан өргөдлийн маягтыг бөглөж, гишүүний жилийн татварыг төлж гишүүнээр элсэнэ. өргөдлийн маягтыг ММСГН – ийн байранд ирж бөглөж болох ба эсвэл нийгэмлэгийн вебсайт /www.MMSWS.MN/-д байгаа электроник өргөдлийн маягтыг бөглөж, аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж илгээнэ. Нийгэмлэг нь өргөдөл болон холбогдох татварыг хүлээн авсны үндсэн дээр ажлын 10 өдрийн дотор гишүүний батламжийг өгнө.
    2. Хувь хүн
      Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлдэг г инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэн багш, оюутан, гагнуурчин, оператор, бусад хувь хүүмүүс сайн дураараа нийгэмлэгийн гишүүнээр элсэж болох бөгөөд Хавсралт №2 – д заасан өргөдлийн маягтыг бөглөж, элсэлтийн болон гишүүний жилийн татварыг төлж гишүүнээр элсэнэ. Тухайн жилийн татварыг тухайн жилийн үлдсэн хугацаанд тохируулж 1 сарын дотор төлж барагдуулна. өргөдлийн маягтыг ММСГН – ийн байранд ирж бөглөж болох ба эсвэл нийгэмлэгийн вебсайтад байгаа электроник өргөдлийн маягтыг бөглөөд нэг хувь зураг, мэргэжлийн нэмлэхний хуулбарыг хавсаргаж илгээнэ. Нийгэмлэг нь өргөдөл болон холбогдох татварыг хүлээн авсны үндсэн дээр ажлын 5 өдрийн дотор гишүүний батламжийг өгнө.
  4. Гишүүдэд үзүүлэх үйлчилгээ
    1. Аж ахуйн нэгж, байгууллага
      • Нийгэмлэгийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулахтай холбогдсон аливаа асуудлаар нийгэмлэгт хандаж, хамтран хэрэгжүүлэх
      • Нийгэмлээс зохион байгуулж буй аливаа сургалт, семинар, уралдаан тэмцээнд хөнгөлөлтэй үнээр үйлчлүүлэх, оролцох
      • “Гагнуур” сэтгүүл, бусад сурталчилгааны материал үнэ төлбөргүй авах, сэтгүүлд материал тавьж нийтлүүлэх
      • Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын чиглэлээр олон улсын хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалт, семинар, уралдаан тэмцээн, үзүүлэх тоглолт, үзэсгэлэн, яармагийн үйл ажиллагаанд нийгэмлэгээр зуучлуулан оролцох
      • Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын чиглэлийн стандарт, норм нормативыг хөнгөлөлтэй үнээр авах
      • Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын чиглэлийн шинэ дэвшилтэд техник технологи, багаж хэрэгсэл судлах, олж нийлүүлэх асуудлаар зуучлуулах
      • Өөрсдөө гагнуурын мэргэжлийн инженергүй, сургалтын баазгүй, металл судлал, гагнуурын лабораторгүй аж ахуйн нэгж, байгуулагад материалын шинжилгээ судалгаа, гагнуурын чиглэлээр шаардлагатай ажил үйлчилгээ, түүний дотор гагнуурын мэргэжилтэн, гагнуурчдыг аттестатчилах, баталгаажуулж нэмлэх олгох ажилд хөнгөлөлттэй төлбөрөөр тус дэм үзүүлэх
      • Гадаад орноос оруулж ирж байгаа төмөрлөг ба төмөрлийг бус техникийн материал, гагнуурын тоног төхөөрөмж, материалд шалгалт хийж хөндлөнгийн дүгнэлт гаргах, материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээтэй холбоотой гарсан осол, техникийн аваарийн шалтгааны талаар хөндлөнгийн дүгнэлт гаргах зэрэг ажилд зуучлаж туслах
      • Зөвхөн гишүүдэд зориулсан вебсайтын мэдээлэлд нэвтрэх эрх
      • Нийгэмлэгээр дамжуулан аж ахуйн нэгж, байгуулагыг
    2. Гишүүн хувь хүнд:
      • Нийгэмлэгийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулахтай холбогдсон аливаа асуудлаар нийгэмлэгт хандаж, хамтран хэрэгжүүлэх
      • Нийгэмлээс зохион байгуулж буй аливаа сургалт, семинар, уралдаан тэмцээнд хөнгөлөлтэй үнээр үйлчлүүлэх, оролцох
      • “Гагнуур” сэтгүүл, бусад сурталчилгааны материал үнэ төлбөргүй авах, сэтгүүлд материал тавьж нийтлүүлэх
      • Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын чиглэлээр олон улсын хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалт, семинар, уралдаан тэмцээн, үзүүлэх тоглолт, үзэсгэлэн, яармагийн үйл ажиллгаанд нийгэмлэгээр зуучлуулан оролцох
      • Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын чиглэлийн стандарт, норм нормативыг хөнгөлөлтэй үнээр авах
      • Сургалтанд хэрэглэгдэг багаж хэрэгсэл, материал болон үзүүлэх материал хямдралтай үнээр түрээсэлж хэрэглэХаргалзах холбоос дээр дарж өргөдөлийг татаж авна уу!

Аж ахуйн элсэх өргөдөл

Хувь хүний элсэх өргөдөл