Тайлан

Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгийн

2012 онд хийсэн ажлын тайлан

2012 оны 12 дугаар сар 27

Нэг. Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс тайлангийн

хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар

  1. ММСГН-ээс 2012 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласан.
  2. Монголын металл судлал гагнуурын, нийгэмлэгийн үндсэн зорилт, үйл ажиллагаа болон нийгэмлэгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүст сурталчилан танилцуулах ажлыг байнга зохион байгуулж ажиллалаа. Нийгэмлэгийн www.mmsws.mn вебсайтыг улам сайжруулж, байнга ажиллуулж байна.
  3. Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2010 оны 01 сарын 25-ны өдрийн 21 тоот тушаалаар батлагдсан “Гагнуурчид болон гагнуурын инженер технкийн ажилтныг мэргэшүүлж эрх олгох дүрэм”-ийн дагуу,  РЭД ПАФ ХХК, Зэт Эм И ХХК, Хасумегаватт ХХК, MSF XXK, БАБ Инвест ХХК зэрэг үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагын 73, Эрчим хүчний сургалтын цогцолборын 53,  нийт 126 мэргэшсэн гагнуурчдаас шалгалт авч гэрчилгээ олгосон бөгөөд ЭХСЦ болон Монгол Германы МСҮТ-д бэлтгэсэн 36 шинэ гагнуурчнаас мэргэжлийн шалгалт авсан болно.
  4. Гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээтэй холбоотой стандартыг нэвтрүүлэх, боловсронгуй болгох ажлын хүрээнд ISO 857-1:1998 Гагнуур, гагнах арга ажиллагаа. Толь бичиг. 1-р хэсэг. Метал гагнах арга ажиллагаа. Нэр томъёо, тодорхойлолт, ISO 857-2:2005  Гагнуур, гагнах арга ажиллагаа. Толь бичиг               2-р хэсэг. Халуун хүйтэн гагнуураар гагнах арга ажиллагаа. Нэр томъёо, тодорхойлолт,  ISO 17659:2002.  Гагнуур - гагнаасан холболтын хавсралт зурагтай олон хэлний нэр томъёо, ISO 4063:2009 Гагнуур, гагнах арга ажиллагаа - Арга ажиллагааны жагсаалт, жишмэл тэмдэглэгээ гэсэн олон улсын стандартуудыг боловсруулж, ММСГН-ийн гишүүн болон гишүүн бус байгууллагын гагнуур, метал судлалын чиглэлийн мэргэжилтэн, инженер, багш, эрдэмтэн нийт 32 хүнийг хамруулан хэлэлцүүлэг хийж санал солилцсон.
  5.  MNS ISO 857-1:2012 Гагнуур, гагнах арга ажиллагаа. Толь бичиг. 1-р хэсэг. Метал гагнах арга ажиллагаа. Нэр томъёо, тодорхойлолт, MNS ISO 857-2:2012  Гагнуур, гагнах арга ажиллагаа. Толь бичиг 2-р хэсэг. Халуун хүйтэн гагнуураар гагнах арга ажиллагаа. Нэр томъёо, тодорхойлолт, MNS ISO 17659:2012.  Гагнуур - гагнаасан холболтын хавсралт зурагтай олон хэлний нэр томъёо, MNS ISO 4063:2012 Гагнуур, гагнах арга ажиллагаа - Арга ажиллагааны жагсаалт, жишмэл тэмдэглэгээ гэсэн стандартуудыг 2012 оны 11 сарын 22-нд Стандартчилал хэмжил зүйн  Үндэсний зөвлөлөөр оруулж батлуулсан
  6. БНХАУ-ын Бээжин хотод 2012 оны 06 сарын 4-6-нд зохион байгуулагдсан Гагнуурын олон улсын үзэсгэлэн яармагт 4-р цахилгаан станц, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК, Мегастилфабрикаторс ХХК, ЭХУГ зэрэг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгуулагын гагнуурын мэргэжилтэн, гагнуурчин нийт 6 хүнийг, Япон улсын Осака хотод 4-р сарын 11-14-нд зохион байгуулагдсан  Гагнуурын олон улсын үзэсгэлэн яармагт Эрдэнэтийн ДЦС ТӨХК, Зэт Эм И ХХК, 4-р цахилгаан станц, Мегастилфабрикаторс ХХК, МСS Интернейшнл ХХК-ий 9 хүнийг,  Америкийн Лас Вегас хотод 2012 оны 11 сард зохион байгуулагдсан Гагнуурын олон улсын үзэсгэлэн яармагт Хасумегаватт ХХК, Зэт Эм ХХК, 4-р цахилгаан станц, Мегастилфабрикаторс ХХК, МСS ХХК, МЭЗ ХХК, Хасу-Эрчим ХХК, Малтз ХХК, ЭХЯ зэрэг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгуулагын гагнуурын мэргэжилтэн, гагнуурчин нийт 27 хүнийг тус тус зуучлан зохион байгуулж,  орчин үеийн гагнуурын үйлдвэрлэл, шинэ техник, технологийн ололт амжилттай танилцуулсан.
  7. Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоотой хамтарч тус холбооны гишүүн үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын гагнуурын 101 мэргэжилтэнд “Гагнуурчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт 8 цагийн сургалт зохион байгуулж хамтарсан гэрчилгээ олгосон.
  8. ММСГН-ийн урилгаар Азийн гагнуурын холбооны ерөнхий нарийн бичгийн  дарга Анг Чий Пэнг Монгол улсад 2012 оны 10 сарын 24-26-нд ажилласан. Энэ хугацаанд ММСГН-ийн үйл ажиллагаатай танилцаж, ажил төрлийн зөвлөлгөө өгсөн болно.  Мөн нийгэмлэгийн гишүүн 17 байгууллага, аж ахуйн нэгжийн 32 хүнийг хамруулсан уулзалт зохион байгуулж,  түүн дээр АГХ-ны гагнуурчдыг аттестатчилах ерөнхий схем, МОS (Ажиллах хүчны ур чадварын бүртгэлийн тогтолцоо)-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар оролцогчдод тодорхой танилцуулж ярилцсан. Түүнчлэн ММСГН-ийн гишүүн Герман  Монголын гагнуурын мэргэжлийн  сургалт, үйлдвэрлэлийн төв, Үл эвдэх сорилын Лайнюкс ХХК, Хасумегаватт болон Зэт Эм И ХХК-ий үйлдвэр зэрэгтэй танилцсан.
  9. ММСГН- ээс олон улсын туршлагад тулгуурлан Германы гагнуурын нийгэмлэгийн сургалт, мэрэгшүүлэлт, судалгааны төвтэй хамтран орчин үеийн шаардлагад нийцсэн “Гагнуурын сургалт, шалгалт, судалгааны төв байгуулах” төсөл боловсруулсаныг Хасумегават ХХК хэрэгжүүлж Герман Монголын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулсан.
  10. Эрчим хүчний сургалтын цогцолборын хүсэлтээр ЭХСЦ болон Монгол Германы МСҮТ-д бэлтгэсэн гагнуурчдад онолын сургалтын хичээл заасан.
  11. Азийн гагнуурын холбоо (АГХ) -ны зохион байгуулж буй ажилд гишүүн байгууллагын хувьд байнга оролцож байна. Үүнд:

а/  Япон улсын Осака хотод 4-р сарын 11-14-нд зохион байгуулагдсан  Азийн гагнуурын холбооны 17-р хурал, ажлын комиссын 10-р хуралдаанд нийгэмлэгийн УЗ-ийн гиүүн Зэт Эм И ХХК-ий захирал Б. Зулбаяр, гүйцэтгэх захирал М. Амаржаргал ҮЭС-ын инженер Д.Алтанчимэг нар оролцсон.  Энэтхэг, Индонез, Япон, Мяанмар, Солонгос, Филиппин, Тайланд,  Сингапур, Малайз, Монгол, Вьетнам зэрэг 11 улсын  төлөөлөгч оролцсон. Азийн гагнуурын холбооны 16-р хурал, ажлын комиссын 9-р хуралдааны тэмдэглэлийг зөвшөөрч,  Азийн орнуудын гагнуурын стандартчиллын асуудлаар Японы Гагнуурын техникийн нийгэмлэгийн Техникийн хороооны илтгэл, мөн АГХ-ны гагнуурчдын эрх олгох /аттестатчиллын/ тогтолцооны талаарх ажлын хэсгийн илтгэлүүдийг авч хэлэлцэж, АГХ-ны Вебсайт, АГХ-ны гишүүнчлэл, гагнуурын толь бичгийн англи хувилбарын талаарх асуудал болон бусад асуудлаар санал солилцсон.

б/ Тайландын Бангкок хотод 2012 оны 11 сарын 15-21-нд зохион байгуулж хийсэн Азийн гагнуурын холбооны 18-р хурал, ажлын комиссын 11-р хуралдаанд нийгэмлэгээс нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, Зэт Эм И ХХК-ий захирал Б. Зулбаяр оролцсон. Хуралд АГХ-ны Хятад, Индонез, Япон, Мяанмар, Сингапур, Малайз, Монгол, Филлипин, Тайланд, зэрэг 9 улсын төлөөлөгч оролцсон. Азийн гагнуурын холбооны 17-р хурал, ажлын комиссын 10-р хуралдааны тэмдэглэлийг зөвшөөрч, мөн АГХ-ны гагнуурчдын эрх олгох /аттестатчиллын/ тогтолцооны талаарх ажлын хэсгийн илтгэлүүдийг авч хэлэлцэж, мөн АГХ-ны Вебсайт, Азийн гагнуурын стандартчлал, АГХ-ны гишүүнчлэл, гагнуурын толь бичгийн англи хувилбарын талаарх асуудлаар санал  солилцсон. Түүнээс гадна АГХ-ноос Австраль, Америкийн гагнуурын нийгэмлэг (АГН)-тэй болон Олон улсын гагнуурын институттай  харилцаа холбоо тогтоохоор ярилцсан байна. Мөн тус хурлаас БНХАУ-ын Бээжин хотод Азийн орнуудын гагнуурчдын олон улсын уралдааныг 2014 онд зохион байгуулах Хятад улсын саналыг дэмжсэн. АГХ-ны УЗ-ийн 2013-2014 онд болох сонгуулийн талаар мэдээлсэн     

  1. Тайлангийн хугацаанд Азийн гагнуурын холбоо (АГХ) -ны зохион байгуулж буй Азийн орнуудын гагнуурчдыг аттеататчилах нэгдсэн тогтолцоотой болгох чиглэлээр боловсруулж буй дүрэм, заавар журам эцэслэн батлагдаж дуусах шатандаа явж байна.
  2. Хасумегават ХХК, Герман Монголын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс Германы гагнуурын нийгэмлэг болон холбогдох гагнуурын сургалтын байгууллагатай хамтран гагнуурын дадлагын багш бэлтгэх сургалтыг өөр дээрээ зохион байгуулж явууллаа. Энэ сургалтад нийгэмлэгийн гишүүн байгууллагын өндөр мэргэжлийн 8 гагнуурчин хамран суралцаж, Герман багшаар хичээл заалган хөндлөнгийн шалгалтын комисс /Герман шалгагч багш/-оор шалгалт авч дадлагын багшийн олон улсын эрх олгосон нь ихээхэн үр дүнтэй боллоо.
  3. Хасумегават ХХК, Лайнюкс ХХК, Экоконстракшн ХХК -ий гагнуур, метал судлалын чиглэлийн инженер техникийн ажилтан /ИТА/ 22 хүнд, Мэргэшсэн гагнуурын мастерийн II түвшний 80 цагийн сургалт явуулж сургалт мэргэшсэн гагнуурын мастерийн гэрчилгээ олголоо.
  4. Тус нийгэмлэгт хандаж, ажил төрлийн холбоо тогтоох, гагнуурчны сургалтад хамруулах, гагнуурчдыг аттестатчилалд оруулах, гагнуур метал судлалын чиглэлээр янз бүрийн зөвлөгөө авах, гагнуурын чанар шалгуулах гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүстэй биечлэн уулзаж, аль болох дэм тус болох чиглэлээр ажиллаж байна.
  5. ММСГН Улсын бүртгэлийн газарт шинэчлэн бүртгүүлж, гэрчилгээгээ солиулж авлаа. Нийгэмлэгийн ажлын тайланг Улсын бүртгэлийн газарт жил бүр хугацаанд нь өгч байна
  6. ММСГН өөрийн санхүүгийн тайлан, татварын тайлан, нийгмийн даатгалын  тайланг улирал, сар бүрээр гаргаж тооцоогоо хийж байна. Татварын тайланг цахим хэлбэрээр тоон гарын үсгээр өгч байхаар боллоо.
  7. Нийгэмлэгийн тэргүүн А. Тлейхан, УИХ-ын гишүүн, СБД 3-р хороо, 5-р хороолол, 17-р байр, 8 тоот, гүйцэтгэх захирал Г. Дорж БЗД 26-р хороо, Баянмонгол хороолол 406-51 тоот, ерөнхий зохицуулагч Ц. Шүрэнцэцэг СХД 32-р хороо Москва хороолол 1-12 тоот, Д. Нямсүрэн БГД 15-р хороо, 3-р хороолол 23а -34 тоот,  удирдах зөвлөлийн гишүүн Ж. Түмэн- Аюуш ХУД 11-р хороо 2-р хэсэг, Лагшири  зайсан виллаж 5-р байр 5 тоот , Б. Зулбаяр  ЧД 5-р хороо, 6-р хороолол 9-54 тоот, С. Батсайхан БГД 12-р хороо, 4-р хороолол 20-144 тоот , Ж. Төмөрхуяг БГД 1-р хороо Богд-Ар 2-р хороолол 11а байр 15 тоот Д. Эрдэнэ-Очир БЗД 12-р хороо, Дүнжингарав хороолол 107-8 тоот, Ариунсан Эрдэнэтийн УБҮ ЗМҮ, Ц. Энхтогтох  БГД 1-р  хороо, 06-р байр 50 тоот.

 

Хоёр. Нийгэмлэгийн ажилд оршиж буй дутагдал доголдол.

  1. Гагнуурын нийгэмлэгийн Удирдах зөвлөл, Шинжлэх ухаан техникийн зөвлөл, бүтцэд байгаа албадын үйл ажиллагааг чиглүүлж зохион байгуулах ажил хангалтгүй, ажиллах арга барилаа олж чадахгүй байна. 
  2. Нийгэмлэгээс Төмөр зам, барилга, орон сууц нийтийн аж ахуй, нисэх зэрэг салбарын хүрээнд орж ажиллах ажил хангалтгүй байна.
  3. Материал судлалын чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж хийхгүй байна.
  4. Мэргэжлийн гагнуурчдын ур чадварын улсын уралдаан зохион байгуулах ажил тасарсан.

 

Гурав. Нийгэмлэгийн зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар

Монгол улсын хэмжээнд гагнуурын ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, нийгэмлэгийн ажлыг улам боловсронгуй болгох зорилгоор ММСГН- ээс 2013 онд дараах ажлыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  1. Гагнуурын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага,  гагнуурын мэргэжлийн хүмүүст ММСГН-ийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг байнга зохион байгуулах, нийгэмлэгийн эгнээг өргөтгөж. гагнуурын ажил үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд цаашид хамтран ажиллах.
  2. Мэргэшлийн гагнуурчид болон гагнуурын мэргэжлийн инженер техникийн ажилтныг мэргэшүүлж эрх олгох ажлыг 2010 онд батлагдсан “Гагнуурчид болон гагнуурын инженер технкийн ажилтныг мэргэшүүлж эрх олгох дүрэм” –ийн дагуу зохион байгуулж ажиллах, дүрэмд заасны  дагуу мэргэшлийн гагнуурчдын улсын хэмжээний бүртгэлийг байнга хийж байх
  3. Гагнуурчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ тухайлбал гагнуурчид бэлтгэх сургалтын чанар, гагнуурын багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор багш нарыг сургаж, аттестатчилах ажлыг зохион байгуулахад анхаарч ажиллах
  4. АГХ-ны хүрээнд гагнуурчдыг мэргэшүүлж эрх олгох шинэ тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах, АГХ-оос батламжилсан материалыг орчуулж монгол болгох, энэ тогтолцоонд шилжих үеийн бэлтгэл ажлыг зохион байгуулах  арга хэмжээ авах
  5. Гагнуурын инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлж эрх олгохтой холбогдсон сургалтыг аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр зохион байгуулах.
  6. 2013 онд гадаад орнуудад метал судлал, гагнуурын чиглэлээр олон улсын хэмжээнд зохион байгуулагдах үйл ажилагааны талаар үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мэдээллэж сурталчилах, тэдгээрийг зуучлан оролцуулах ажлыг зохион байгуулах.
  7. Азийн гагнуурын холбооны ээлжит хурал болон тус холбооноос зохион байгуулж буй бүх төрлийн ажилд идэвхтэй оролцож байх, гагнуурын олон улсын институттай харилцаа тогтоох, улмаар гагнуурын чиглэлийн стандарт техникийн баримт бичиг боловсруулах, боловсронгуй болгох үйл ажиллагаанд оролцох
  8. Үйлдвэр, аж ажуйн нэгж, байгууллагад гагнуурын ажил үйлчилгээний стандарт, норм дүрмийн шаардлагыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гагнуурын технологи боловсруулах, гагнуурчдыг шалгаж эрх олгох, гагнаасны чанарыг шалгах, гагнуурын ажлын холбогдох баримт бичгийг бүрдүүлэх зэрэг ажилд туслах.
  9. MNS ИСО 3834:2010 “Металд хайлуулах аргаар гагнуур хийх үеийн чанарын шаардлага” гэсэн цуврал стандартыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлж хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх. 
  10. БНХАУ-ын Бээжин хотод 2014 онд зохион байгуулагдах Азийн орнуудын гагнуурын олон улсын уралдаанд бэлтгэхтэй холбогдсон ажил зохион байгуулах,
  11. АГХ-ны санал болгож буй гагнуурчдын ур чадварын бүртгэлийн тогтолцоо /MOS/- г ММСГН, түүний зарим гишүүн байгууллагын хүрээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.