Бусад бичиг баримт

ГАГНААСНЫ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ НОРМ ХЭМЖЭЭ

1. Ерөнхий зүйл

     1.1. Гагнаасны чанарын үнэлгээний энэхүү норм хэмжээ нь нуман гагнуур, цахилгаан шаарган гагнуур, электрон цацрагийн гагнуур болон хийн гагнуураар хийж гүйцэтгэсэн даралтанд ажилладаг объектын гагнаасны чанарт гадаад үзлэг, хэмжилт, соронзон нунтагийн болон цацрагийн шалгалт, хэт богино авианы шалгалт, механик туршилт, металлын бүтцийн шинжилгээ хийх үед тавигдах гагнаасны чанарын үндсэн шаардлагыг тогтоож өгнө.

     Гагнаасан холболтын чанарыг үнэлэх нарийвчилсан норм хэмжээг энэ хавсралтад заасан заалт, шаардлагыг үндэслэн боловсруулж, улсын хяналтын байгууллага (УХБ)-аас  зөвшөөрөл авсны үндсэн дээр гагнаасны чанарыг шалгах НББ-т тусгаж оруулсан байна.

      Дээр зааснаас өөр гагнуурын аргаар гүйцэтгэсэн гагнаас, даралтанд ажилладаггүй объектын гагнаас, мөн түүнчлэн гагнаасны шалгалтыг дээр зааснаас өөр аргаар хийсэн гагнаас зэргийн  чанарын үнэлгээний норм хэмжээг УХБ-ын зөвшөөрсөн НББ-ээр тогтооно.

     1.2. Гагнаасны чанарын үнэлгээний норм хэмжээтэй холбоотой нэр томъёо, тодорхойлолтыг 9-р зүйлд оруулав.

     1.3. Гагнаасны чанарыг үнэлэх норм хэмжээнд дараах хэмжих үзүүлэлт (ХҮ)-ийг авна. Үүнд:

  • ижил зузаантай эд ангиудыг тулгаж холбосон гагнаасанд  гагнаж буй эд ангиудын хэвийн зузааныг (эд ангийн төгсгөл хэсгүүдийг өргөсгөх, томсгох, шомбойлгох замаар урьдчилсан боловсруулалт хийсэн нөхцөлд тухайн боловсруулалтын бүс дотор  орших гагнагдсан эд ангийн хэвийн зузааныг).
  • өөр өөр хэвийн зузаантай эд ангиудын тулгаж холбосон гагнаасанд илүү нимгэн эд ангийн хэвийн зузааныг (илүү нимгэн эд ангийн төгсгөл хэсэгт урьдчилсан боловсруулалт хийсэн нөхцөлд тухайн боловсруулалтын бүс дотор орших гагнагдсан эд ангийн хэвийн зузааныг)
  • булан, Т хэлбэрийн болон зөрүүлж холбосон гагнаасан холболтод булангийн оёдлын тооцоолсон өндрийг (бүрэн хайлуулж гүйцэтгэсэн булан, Т хэлбэрийн гагнаасны хувьд илүү нимгэн эд ангийн хэвийн зузааныг авч болно.)
  •  мөргүүлж холбосон гагнаасанд (хоолойг самбарт бэхлэж холбох гагнаас орохгүй) илүү нимгэн эд ангийн хэвийн зузааныг 2 дахин өсгөж авсан хэмжээг.
  • хоолойг самбарт бэхлэж холбосон гагнаасанд хоолойн ханын хэвийн зузааныг.

      

         Гагнаасан холболтын радиографийн шалгалтыг давхар хана нэвтлэн хийх нөхцөлд гагнаасны чанарыг үнэлэх норм хэмжээнд нэг хана нэвтлэн хийх үеийн хэмжих үзүүлэлтийг авах хэрэгтэй.

     1.4. Гагнаасны нийт уртыг (урт, хүрээ урт) гагнасан эд ангийн оёдлын гадна гадаргуугаар (штуцер, булан, Т хэлбэрийн гагнаасанд булангийн оёдлын гадна талаар) тодорхойлно.

     1.5. Үл эвдэх хяналтын аргаар шалгалт хийх үед гагнаасанд илэрсэн (гагнагдаагүй) үлдэц, түүний бөөгнөрлийн тоо, тэдгээрийн нийт талбайн хэмжээ нь гагнаасны 100 мм урттай хэсэг бүрд энэ нормд заасан хэмжээнээс хэтэрч болохгүй.

 100 мм - ээс бага урттай гагнаасанд үлдэц, бөөгнөрлийн нийт тоо, талбайн хэмжээ нь шалгагдах гагнаасны урт багасахад мөн адил багасч байвал зохино. Хэрвээ бутархай тоо гарвал ойролцоо бүхэл тоогоор нь авна.

2. Гадаад үзлэг, хэмжилтийн шалгалт

      2.1. Гагнаасанд хийх гадаад үзлэг, хэмжилтээр дараах зөрчил илрэхийг зөвшөөрөхгүй. Үүнд:

  • бүхий л төрөл, чиглэлийн ан цав.
  • үндсэн металл, оёдлын хоорондох ба оёдлын үе хоорондын дутуу гагналт (дутуу хайлалт).
  • оёдлын улны дутуу гагналт ( НББ-т зааснаас бусад )
  • металлын урсалт, шүршдэс.
  • дутуу гагнагдсан хонхорхой.
  • цууралт.
  • түлэгдэлт.
  • бөөгнөрөл.
  • зүсэгдэлт, хэрчлээс (НББ-т зааснаас бусад)
  • оёдлын хэмжээ тогтоосон норм хэмжээнээс хэтэрч зөрсөн.
  •  

      2.2. Гадаад үзлэг, хэмжилтээр илрэх зөвшөөрөгдөх гэмтэл согогийн нормыг 2.1-р хүснэгтээр үзүүлэв.

2.1-р хүснэгт Гагнаасан холболтын гадаргуугийн гэмтэл согогийн норм

 

          Гэмтэл согог

 

 

Зөвшөөрөгдөх дээд

хэмжээ, мм

 

                   Гэмтэл

               согогийн тоо

Тулгаж холбосон гагнаасны гадна талын гүдийлт

Гагнуурын төрөл, гагнаасан холболтын хэлбэр маягаас хамааруулан НББ буюу зохион бүтээх баримт бичгээр тогтооно.

-

Оёдлын гадаргуугийн тэгш бус байдал болон үе хоорондын нэвчилт

0,12 ХҮ (1) +0,6, гэвч 2-оос илүүгүй

-

Гагнагдаагүй ганц нэг үлдэц

0,12 ХҮ +0,2, гэвч 2,5-аас илүүгүй

 

 

 

 

 

 

ХҮ нь 2-оос 10 хүртэл үетэй үед 0,2 ХҮ+3.

ХҮ нь 10-оос 20 хүртэл үетэй үед 0,1 ХҮ+4.

ХҮ нь 20-иос дээш үетэй үед 0,5 ХҮ+5, гэвч 8-аас ихгүй.

 

Хоолойг ул цагираг хэрэглэхгүй нэг талаас нь гагнах үеийн язгуур оёдлын гүдийлт

25 хүртэл (25 ороод) дотоод голч (D)-той үед 1,5.

25- аас 150 хүртэл

(150 ороод) дотоод голч

 (D)-той үед 2,0.

150-иас дээш дотоод голч (D)-той үед 2,5.

-

Хоолойг ул цагираг хэрэглэхгүй нэг талаас нь гагнах үеийн язгуур оёдлын хотойлт

0,12 ХҮ +0,4, гэвч 1,5-аас илүүгүй

-

 

Тайлбар.

(1 )  ХҮ - 1.3-д заасан хэмжих үзүүлэлт

3. Нэвчүүлэх шалгалт

   3.1. Гагнаасыг  заагуур /индикатор/-ын мөрөөр шалгах үед заагуурын уртассан болон ганц нэг мөр байж болохгүй. Заагуурын ганц  нэг дугаргий мөрний тоо нь ганц нэг үлдэцийн хувьд 2-р хүснэгтээр тогтоосон норм хэмжээнээс илүү байж болохгүй бөгөөд заагуурын мөр нэг бүрийн хамгийн их хэмжээ нь эдгээр норм хэмжээг 3 дахин өсгөснөөс илүү байж болохгүй.

   3.2. Дээрхи 3.1-р заалтын дагуу хийсэн шалгалтаар илэрсэн гэмтэл согогыг тухайн шалгалтад хэрэглэсэн урвалж бодисыг арилгасны дараах бодит үзүүлэлтээр үнэлнэ. Ингэхдээ энэ хавсралтын 2.1-р заалт, 2.1-р хүснэгтийн шаардлагыг удирдлага болгоно. Энэ үнэлэлт нь эцсийн үр дүн байх болно.

4. Соронзон нунтгийн шалгалт

   4.1. Соронзон нунтгийн шалгалтын үед чанарыг үнэлэх норм хэмжээ нь гадаад үзлэг шалгалтын норм хэмжээтэй (2.1-р заалт, 2.1-р хүснэгт)  нийцэж байх ёстой.

   4.2. Дээрх 4.1-р заалтын дагуу хийсэн шалгалтаар илэрсэн гэмтэл согогыг тухайн шалгалтад хэрэглэсэн эмульс (цийдэн) буюу нунтагийг нь арилгасны дараах бодит хэмжээгээр үнэлнэ. Энэ үнэлэлт нь эцсийн үр дүн байх болно.

 

5. Нэвтрэх цацраг (радиограф) – ийн шалгалт

   5.1. Нэвтрэх цацрагийн зургийн хальсан дээр ан цав, дутуу гагналт (НББ-т зааснаас бусад), түлэгдэлт, цууралт, язгуур оёдлын (2.1-р хүснэгт) үл зөвшөөрөгдөх гүдийлт, хотойлт илрээгүй бөгөөд мөн ганц нэг үлдэц ба түүний бөөгнөрлийн тоо, хэмжээ, нийт талбай нь  5.1-р хүснэгт болон НББ-т заасан нормоос хэтрээгүй үед тухайн гагнаасны чанарыг хангалттай гэж тооцно.

    Зургийн хальсны мэдрэмжийн шаардагдах түвшинг НББ - ээр тогтооно.

 

5.1-р хүснэгт Гагнаасан холболтод нэвтрэх цацрагийн шалгалтаар илэрсэн

гэмтэл согогийн зөвшөөрөгдөх норм

 

 

Гэмтэл согог

 

Гагнаасан холболтын хэмжих үзүүлэлт (ХҮ), мм

 

 

Дээд хэмжээ, мм

 

Оёдлын  100 мм уртад оногдох гэмтэл согогийн тоо

Ганц нэг үлдэц

 

2,0-оос 15 хүртэл

(15 ороод)

 15-аас 40 хүртэл

(40 ороод)

 40-өөс дээш

 

0,15ХҮ + 0,5

 

0,05ХҮ + 2,0

 

0,025ХҮ + 3,0, гэвч 5-аас ихгүй

Ганц нэг үлдэц, бөөгнөрлийн нийт тоо

 

Ганц нэг бөөгнөрөл

2,0-оос 15 хүртэл

(15 ороод)

 15-аас 40 хүртэл

(40 ороод)

 40-өөс дээш

 

 1,5 (0,15ХҮ + 0,5)

 

 1,5 (0,05ХҮ + 2,0)

 

 1,5(0,025ХҮ + 3,0),

гэвч 8-аас ихгүй

ХҮ нь 2-оос 40 хүртэл үед 0,15ХҮ + 12

 

ХҮ нь 40-өөс дээш үед

0,15ХҮ + 18,

гэвч 27-оос ихгүй.

 

Ганц нэг уртассан

үлдэц

2,0-оос 5 хүртэл

(15 ороод)

 5-аас 50 хүртэл

(50 ороод)

 50-өөс дээш

0,15ХҮ + 5, гэвч

5-аас ихгүй

2

 

3

 

4

 

6. Хэт богино авианы шалгалт

    6.1. Дараах нөхцөлийг хангасан тохиолдолд гагнаасан холболтын чанарыг хангалттай гэж тооцно. Үүнд:

  • илэрсэн тасалдалт нь урт байж болохгүй. (тасалдалтын жишмэл урт нь харьцуулах эх хэмжүүрийн ойлгогчийн жишмэл уртаас хэтэрч болохгүй).
  • зэрэгцээ  байрласан хоёр тасалдалтын хоорондох гадаргуугийн зай нь энэ үзүүлэлтийн (тасалдалт нь ганц нэгээр байгаа) хамгийн их утгатай тасалдалтын жишмэл уртаас багагүй байх ёстой.
  • ганц нэг тасалдалтын тэнцүүлсэн талбай ба тоо нь НББ-ээр тогтоосон нормоос хэтэрч болохгүй.

 

7. Механик сорилт

    7.1. Механик сорилтын үр дүн нь дараах шаардлагыг хангасан нөхцөлд гагнаасны чанарыг  хангалттай гэж тооцно. Үүнд:

          а)  түр эсэргүүцэл нь үндсэн металлын зөвшөөрөгдөх доод хэмжээнээс бага байж болохгүй, харин түр эсэргүүцлийн норм хэмжээ ялгаатай хэсгүүдийн гагнаасанд сорилт хийх үед энэ үзүүлэлт нь бат бэх багатай үндсэн металлын зөвшөөрөгдөх доод хэмжээнээс багагүй байна. Энэ шаардлагын өөрчлөлтийг НББ - т  зааж өгсөн байж болно.

          б) статик нугалах сорилт хийх үеийн нугалах өнцөг болон 12 мм - ээс нимгэн ханатай, 108 мм - ээс бага гадаад голчтой хоолойн тулгаж холбосон гагнаасанд хавтгайлах шалгалт хийх үеийн шахагдах хоёр гадаргуугиийн хоорондох зай нь 7.1-р хүснэгтэд заасан шаардлагатай нийцэж байх ёстой.

7.1-р хүснэгт Гагнаасан холболтод хийгдэх нугалах, хавтгайлах

сорилтын үр дүнд тавигдах шаардлага

 

Гагнасан эд ангийн гангийн хэв маяг (анги)

 

 

Гагнасан эд ангийн

хэвийн зузаан s, мм

 

Нугалах сорилт хийх үеийн нугалах өнцөг, градус-аас багагүй

 

Хавтгайлах сорилт хийх үеийн шахагдах хоёр гадаргуугийн хоорондох зай, мм-ээс ихгүй

 

Нүүрстөрөгчтэй ган

 

20 хүртэл (20 ороод)

20-иос дээш

           

         100 (70)

           80

 

            4s

             -

 

Мангантай болон цахиурт мангантай ган

 

20 хүртэл (20 ороод)

20-иос дээш

 

           80 (50)

           60

 

            5s

             -        

 

Перлитийн ангийн манган диц гянттай, хром гянттай, хром гянт ванадтай ган, мартинсит ферритийн

ангийн чанаржуулалт ихтэй хромт ган

 

20 хүртэл (20 ороод)

20-иос дээш

 

           50

           40

 

            6s

             -

 

Аустенитийн ангийн хром дицтэй, хром мангантай ган

 

20 хүртэл (20 ороод)

20-иос дээш

 

          150

          120

 

            4s

             -

         в) ГОСТ 6996-ийн VI-д зааснаар оёдолд нь зүсэлт хийж бэлтгэсэн сорьцонд цохилтоор нугалах сорилт хийх үед цохилтын зууралт нь доор заасан хэмжээнээс багагүй байвал зохино.

         - 49 Дж/см2 ( 5 кгх м/см2) - Перлитийн ангийн гангаар болон мартинсит ферритийн ангийн чанаржуулалт ихтэй гангаар хийсэн хэсгүүдийн гагнаасан холболтод.

         - 69 Дж/см2 ( 7 кгх м/см2) - Аустенитийн ангийн хром дицтэй гангаар хийсэн хэсгүүдийн гагнаасан холболтод.

8. Металлын бүтцийн шинжилгээ

      8.1. Металлын бүтцийн шинжилгээний үр дүнгээр гагнаасан холболтын чанарыг үнэлэх норм хэмжээ нь НББ-т заасан шаардлагад нийцэж байх ёстой. Үүнд үл зөвшөөрөгдөх гэмтэл согог нь 2.1-р заалтад заасан гэмтэл согогууд байна,

9. Нэр томьёо, тодорхойлолт

      9.1. Гагнасан эд ангийн хэвийн зузаан – эд ангийн гагнаасны оёдолтой үндсэн металлын нийлсэн хэсгийн зурагт заасан зузаан.

      9.2. Булангийн оёдлын тооцоолсон өндөр - Булангийн хоёр талын оёдлын тооцоолсон өндрийг хоёр талаас нь хийж гүйцэтгэсэн хоёр хэсгийн тооцоолсон өндрийн нийлбэрээр тодорхойлно.

      9.3. Үлдэц (гагнагдаагүй) - гагнаасны нүх сүв, шаарганы болон гянтын гагнагдаагүй үлдэц зэргийг нэгтгэж нэрлэсэн нэр.

      9.4. Үлдэцийн хамгийн их хэмжээ - үлдэцийн гадна хүрээний хоёр цэгийн хоорондох хамгийн их зай.

      9.5. Үлдэцийн хамгийн их өргөн - үлдэцийн хамгийн их хэмжээнд перпендикуляр чиглэлд хэмжигдэх 2 цэгийн хоорондох хамгийн их хэмжээ.

      9.6. Ганц нэг үлдэц – аль нэг үлдэцийн гадна хүрээнээс зэргэлдээ байрласан үлдэцийн гадна хүрээ хүртлэх хамгийн бага зай нь авч үзэж буй хоёр үлдэцийн аль нэгний хамгийн их өргөнийг 3 дахин авснаас багагүй хэмжээтэй, гэхдээ энэхүү бага үзүүлэлттэй (авч үзэж буй хоёр үлдэцийн) үлдэцийн хамгийн их хэмжээг 3 дахин авснаас багагүй хэмжээтэй үлдэц.

      9.7.   Бөөгнөрөл - хоёр буюу хэд хэдэн үлдэцийн хоорондох хамгийн бага зай нь ганц нэг үлдэцийн хувьд 9.5-д тогтоосон хэмжээнээс бага хэмжээтэй бөгөөд мөн авч үзэж буй зэрэгцээ хоёр үлдэцийн аль нэгний хамгийн их өргөнөөс багагүй хэмжээтэй хоёр буюу хэд хэдэн үлдэц.

     9.8.  Бөөгнөрлийн гадаад хүрээ  - бөөгнөрлийг үүсгэж буй үлдэцүүдийн гадна хүрээ болон тэдгээрийг холбосон шүргэх шугамаар хязгаарлагдсан хүрээ шугам.

     9.9.  Бөөгнөрлийн хамгийн их хэмжээ - бөөгнөрлийн гадна хүрээний хоёр цэгийн хоорондох хамгийн их зай.

     9.10.  Бөөгнөрлийн хамгийн их өргөн - бөөгнөрлийн хамгийн их хэмжээнд перпендикуляр чиглэлд хэмжигдэх гадна хүрээний хоёр цэгийн хоорондох хамгийн их зай.

     9.11. Ганц нэг бөөгнөрөл – аль нэг бөөгнөрлийн гадна хүрээнээс зэргэлдээ байрласан бөөгнөрөл буюу үлдэцийн гадна хүрээ хүртэлх хамгийн бага зай нь авч үзэж буй хоёр  бөөгнөрлийн (эсвэл бөөгнөрөл ба үлдэцийн) аль нэгний хамгийн их өргөнийг 3 дахин авснаас багагүй хэмжээтэй, гэхдээ бага үзүүлэлттэй (авч үзэж буй хоёрын) бөөгнөрөл (үлдэц) -ийн хамгийн их хэмжээг 3 дахин авснаас багагүй хэмжээтэй бөөгнөрөл.

 

    9.12.  Багц үлдэц  -  зэргэлдээ хоёр үлдэцийн хоорондох хамгийн бага зай нь тэдгээрийн аль нэгний хамгийн их өргөнөөс бага хэмжээтэй хоёр буюу хэд хэдэн үлдэц. Багц үлдэцийн гадаад хүрээ нь авч үзэж буй багц үлдэцийн гадна хүрээ, тэдгээрийг холбосон шүргэх шугамаар хязгаарлагдана. Гагнаасан холболтын багц үлдэцийн чанарыг үнэлэхдээ түүнийг нэг цул үлдэц болгон авч үзнэ.

    9.13.  Ганц нэг уртассан үлдэц (радиографийн шалгалтын үед) - үлдэцийн хамгийн их хэмжээ нь ганц нэг үлдэцийн зөвшөөрөгдсөн хамгийн их хэмжээнээс хэтэрсэн үлдэц, энэхүү зөвшөөрөгдсөн хэмжээг ганц нэг үлдэц, бөөгнөрлийн нийт тоо болон түүний илэрсэн нийт талбайд оруулж тооцохгүйгээр зөвхөн тухайн тоо ширхэг, хэмжээнээс нь хамааруулан тогтооно.

    9.14. Үлдэц буюу бөөгнөрөл илэрсэн талбай (радиографийн шалгалтын үед ) - үлдэц (бөөгнөрөл)-ийн хамгийн их хэмжээг хамгийн их өргөнөөр (ганц нэг үлдэц буюу бөөгнөрлийн хувьд тооцож гаргана) үржүүлсэн үржвэр.

    9.15. Үлдэц буюу бөөгнөрөл илэрсэн нийт талбай (радиографийн шалгалтын үед) - ганц нэг үлдэц буюу бөөгнөрөл илэрсэн талбайнуудын нийлбэр.

    9.16.  Заагуур (индикатор)-ын мөр (нэвчүүлэх шалгалтын үед) - хайлсан металлын буюу гагнаасны гадаргуугийн тасалдалт байрласан бүсд нэвчиж будагдсан хэсэг (толбо).

     9.17. Заагуурын дугуй мөр (нэвчүүлэх шалгалтын үед) - түүний хамгийн их хэмжээг хамгийн их өргөнд харьцуулсан харьцаа гурваас ихгүй байх үеийн заагуурын мөр.

     9.18. Заагуурын уртассан мөр ( нэвчүүлэх шалгалтын үед) - түүний хамгийн их хэмжээг хамгийн их өргөнд харьцуулсан харьцаа гурваас их байх үеийн заагуурын мөр

     9.19. Заагуурын ганц нэг мөр ( нэвчүүлэх шалгалтын үед) - зэрэгцээ байгаа хоёр заагуурын мөрний хоорондох хамгийн бага зай нь авч үзэж буй  хоёр заагуурын  мөрний аль нэгний хамгийн их өргөнөөс багагүй хэмжээтэй, гэхдээ бага үзүүлэлттэй (авч үзэж буй хоёрын) заагуурын мөрний хамгийн их хэмжээнээс багагүй  хэмжээтэй мөр.


Монгол улсын үндэсний ажил, мэргэжлийн

ангилал ба тодорхойлолт

YAMAT- 08  /ISSCO-08/

606-р  хуудас

7212   ГАГНУУРЧИН

7212-11 Ажилтан, метал халааж хайлуулах зуухны

7212-12 Ажилтан, метал халааж хайлуулах зуухны /индукцийн/

7212-13 Ажилтан, метал халааж хайлуулах зуухны /хийн/

7212-14  Гагнуурчин

7212-15  Гагнуурчин, , контактын /шүргэлдүүлэх/ аргаар гагнах

7212-16  Гагнуурчин, термитийн аргаар гагнах

7212-17  Гагнуурчин, тугалгаар /хүйтэн/ гагнах

7212-18 Гагнуурчин, хийн /хүчилтөрөгч-ацетилиний/

7212-19  Гагнуурчин, цахилгаан

7212-20  Гагнуурчин, цахилгаан-хийн

7212-21  Гагнуурчин, аргоны

7212-22  Гагнуурчин, /хагас автомат гагнуурын/

7212-23  Операторч, автомат гагнуурын

7212-24  Гагнуурчин, цэгэн

7212-25  Гагнуурчин, даралтын аргаар гагнах

7212-25  Гагнуурчин, үрэлтийн аргаар гагнах

7212-26  Огтлогч, хийн

7212-27  Огтлогч, плазмын

7212-28  Огтлогч, лазерын


392-р  хуудас

7212  ГАГНУУРЧИН

Гагнуурчин нь хийн ба цахилгаан гагнуурын төрөл бүрийн гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан метал хэсгүүдийг гагнах ба таслах бүх төрлийн гагнуурын ажил хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үүрэг:

а/  хийн ба цахилгаан бусад төрлийн гагнуурын багаж хэрэгсэл ашиглаж, эсвэлөөр аргаар метал хэсгүүдийг гагнах

б/  гагнуурын аппарат болон бусад багаж хэрэгслийг ажиллуулах

в/  гагнуур хийх үед хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг мөрдөж ажиллах

г/ метал хэсгүүдийн эвийг нийлүүлэн гагнах

д/ хийн ба цахилгаан бусад төрөл бүрийн гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан метал хэсгийг зүсэх, огтлох

е/ металын хайлш ашиглан төмөр хэсгүүдийг холбох

ж/ хэсгүүд хэт халах, материал үрчийх, хорчийх, эвдрэх, сунах зэрэггэмтэл согог гаргахгүйн тулд бэлтгэх, төөнөх, гагнах үйл ажиллагааг хянах

з/ гагнасан хэсгүүдэд гологдол дутагдал гарсан эсэхийг үзэж шалгах, ирмэгккдийг хэмжиж үзэх, техникийн шаардлага, зааварт нийцсэн эсэхийг магадлах

и/ даацын хийц бүтээц, өргөх зөөх байгууламж болон угсармал төмөр бетон хийц бүтээц, гүүр гагнах, бэхлэх

к/ барилгын хайс, хашааг гагнах, арматур таслах, гагнах

л/ даралттай ажиллах сав, зуух, шугам хоолой гагнах

м/ төмөр хаалга, цонх хийх, суулгаж гагнах, төмөр хийц эдэлхүүнийг эсгэх, зүсэх

н/ сантехникийн холболт, эдлэхүүн хийц хэсгийг гагнах

о/ аргон гагнуураар зэвэжрдэггүй ган болон хайлш гагнах

ө/ өнгөт метал гагнах, зүсэх

п/ метал хэсгүүдэд нөхөөс, шаваас тавих

 

 Энд ангилсан ажил мэргэжлийн жишээ:

  • Хийн гагнуурчин
  • Цахилгаан гагнуурчин