Азийн гагнуурын холбоо хурал зөвлөгөөн

Азийн гагнуурын холбооны урилгаар ММСГН-ийн гүйцэтгэх захирал Г. Дорж, зохицуулагч Ц. Ганбүргэд нар 2008 оны 11 дүгээр сарын 16-18-ний өдөр Япон улсын Киото хотод зохион байгуулагдсан Олон улсын гагнуурын үйлдвэрлэлийн 8-р хурал болон Азийн гагнуурын холбооны 11-р хурлын үйл ажиллагаанд оролцсон бөгөөд АГХ-ны энэ хурлаар ММСГН АГХ-ны гишүүнээр элссэн юм.

ММСГН Азийн гагнуурын холбоон гишүүн болсноор Азийн орнуудын гагнуурын үйлдвэрлэл, ажил үйлчилгээний тэргүүний ололт амжилт, шинэ техник, технологитой танилцах, Азийн гагнуурын холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох өргөн боломжтой болсон.

Азийн гагнуурын холбооны ээлжит хурлууд:

-  Сингапурт 2009 оны 7 сард  Удирдах зөвлөлийн 12-р хурал , ажлын хэсгийн 4 –р хурал

- Токиод 2010 оны 4 сард Удирдах зөвлөлийн 13 -р хурал, ажлын хэсгийн 5-р хурал

- Малайзын Кучин Саравакад 2010 оны 6 сард ажлын хэсгийн 6-р хурал

- Энэтхэгийн Шинэ Делид Удирдах зөвлөлийн  14-р хурал, ажлын хэсгийн 7-р хурал

-  Шанхайд 2011 оны 6 сард Удирдах зөвлөлийн 15-р хурал, ажлын хэсгийн  8 –р хурал

-  Индонезид 2011 оны 11 сард Удирдах зөвлөлийн 16-р  хурал, ажлын хэсгийн  9–р хурал

- Японы Осакад 2012 оны 4 сард Удирдах зөвлөлийн 17-р хурал, ажлын хэсгийн 11–р хурал

- Тайландад 2012 оны 11 сард Удирдах зөвлөлийн 18-р хурал, ажлын хэсгийн  11–р хурал

- Сингапурт 2013 оны 7 сард Удирдах зөвлөлийн 19-р хурал, ажлын хэсгийн 12-р хурал

Эдгээр хурлуудаар Азийн мэргэшсэн гагнуурчны эрх олгох ерөнхий тогтолцоо буй болгох, энэ ажлын хүрээнд Хайлуулж гагнах гагнуураар гагнуурчдыг шалгаж эрх олгох үед Азийн гагнуурын холбооны баримтлах зарчим, АГХ-ны сургалт, боловсролын  хөтөлбөрийг хэрэгжүүлэх этгээдэд зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, Шалгалт явуулах эрх бүхий этгээдэд тавигдах шаардлага, Шалгалт явуулах эрх бүхий этгээдэд тавигдах аудитын шаардлага зэрэг үндсэн дүрэм, баримт бичгүүд, мөн тэдгээрийг хэрэгжүүлэхтхэй холбоотой заавар журам, АГХ Олон улсын гагнуурын институын хамтын ажиллагаа, гагнуурын стандартчиллын асуудал, ажиллах хүчний оновчтой тогтолцоо, олон улсын гагнуурын үзэсгэлэн яармаг, олон улсын гагнуурын уралдаан тэмцээн зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж шийдвэрлэж байсан.

    Хурлын албан ёсны материалууд ММСГН-т хадгалагдаж байгаа.