Олон улсын гагнуурын үзэсгэлэн яармаг

Олон Улсын Гагнуурын Болон Огтолгооны Яармаг Худалдаа

Товч танилцуулга

Дэлхийн тэргүүлэх зэргийн 17 дахь удаагийн гагнуурын яармаг худалдаа 2009 оны 9-р сарын 14-ний Даваа гаригаас 2009 оны 9-р сарын 17-ны Бямба гариг хүртэл Германы Эссэн хотод зохион байгуулагдсан. Гагнуур ба огтолгооноос гадна олон улсын чанарын шалгалт болон төмөрлөг бус материалыг гагнахад ашиглагддаг тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгаа болон тусгай ажиллагаа гэх мэт бүхий л хүрээг хамарсан бизнесийн таатай боломж бөгөөд энэ бол бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болон машин механизмийг дэлгэн үзүүлдэг дэлхийн ноу-хау болон зах зээлийн уулзвар цэг юм.

Дараах үндсэн чиглэлүүд яармаг худалдаад явагдсан. Үүнд:

  • Төмөр, төмөрлөг бус болон холимог материалыг гагнах, огтлох, бүрэх тоног төхөөрөмж болон үйлдвэлэл
  • Дулаан боловсруулалт ба Үйлдвэрлэлийн бусад технологид ашиглагддаг тоног төхөөрөмж болон тэдгээрийн үйлдвэрлэл
  • Бүрэн механикжсан болон робортжуулсан үйлдвэрлэл, аж үйлдвэрийн роборт болон өгөгдөл боловсруулах ба үйлдвэрлэлийн хяналтын технологи
  • Гагнуурын электрод болон урсгал материал үйлдвэрлэл
  • Үйлвэрлэлийн дамжлага болон ажлын байрны тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны багаж тоног төхөөрөмж, мэргэжлийн эрүүл ахуй болон аюулгүй ажиллагаа
  • Бүх төрлийн гагнуурын электрод
  • Туслах тоног төхөөрөмж
  • Урсгал болон туслах материал
  • Хэмжилт болон шалгалтын технологи (QTI)
  • Чанарын тогтолцоо
  • Бусад ажил үйлчилгээ
  • Менежмент, судалгаа, мэдээлэл болон оюуны бүтээлүүд

Доор байгаа холбоосоор дэлгэрэнгүй үзнэ үү!

Олон Улсын Гагнуур Огтолгооны Яармаг Худалдаа (Герман Эссэн, 2009 он)
Олон Улсын Гагнуурын Үзэсгэлэн (Япон-Токио, 2010 он)
ММСГН-ийн Төлөөгчдийн ХБНГУ-д хийсэн Бизнесс Аялал (2009.03.29-2009.04.05)

Beijin welding show 2010